|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 11:06
Өнөөдөр, 10:47

Энэ өдрийн зурхай /2017.03.17/

Энэ өдрийн зурхай /2017.03.17/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 20. Сугар гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин туулай өдөр.

Барилдлага: Түлэх    
Шүтэн барилдлага: Сансар    
Суудал: Хий

Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Томоохон эд зүйл худалдан авч ихээхэн зарлага гаргана. Алсдаа энэ зүйл танд хэрэггүй болж удаан хугацааны турш таны уур уцаарыг хүргэнэ. Юу хамгийн чухал вэ гэдгийг бодож бай. Долоо хоногийн эцэст нэгэн шинэ үйл явдал тохионо. Өсвөр насны хүүхдүүд өөрчлөгдөх хүсэлд автаж, шинэ сэтгэгдэл хайна. Дотны хүмүүсээ гомдоохгүйг хичээ. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Та өөрийн боломжоороо л амьдрах хэрэгтэй.


ҮХЭР (4/20-5/20)

Албан тушаал дэвших, бизнест таатай өдөр. Мэргэжлийн ажил хэрэг илүү урамтай байна. Та ажил хэргийн ашигтай мэдээлэл авна. Шагнуулах, албан тушаал дэвших магадлалтай. Баярын өмнөх өдрүүдэд тайвшрах хэрэггүй. Магтуулах боломжоо бүү алд.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр та онцгой нөхцөл байдалд ажиллах ба таны энэ хөдөлмөрийг зохих ёсоор нь үнэлж болно. Та зарцуулсан хүчин чармайлтандаа материаллаг нөхөн олговор авна. Ажил мэргэжилдээ амжилт олно. Учир нь та түргэн өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд дасаж зохицож сурна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та өнөөдөр цагаа дэмий өнгөрөөнө. Та чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хэрэгтэй. Таны саналыг жадлан эсэргүүцнэ. Өрсөлдөгчид чинь таны санаа бүтэшгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй, эрсдэлтэй, хуучирсан хэмээн батлахыг оролдоно. Зугаа цэнгэлээс болж та бүхнээ алдваа. Таныг уруу татаад байна. Ажил дээрээ нэг нэгнийхээ үгийг үл сонсохыг хүссэнээс үүдэн таарамжгүй байдал үүснэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр та шинэ нээлт хийж, амжилттай ажиллана. Бодсоноо зоригтой хий. Их юм бүтээх магадгүй өдөр. Та өөртөө итгэж ажиллавал тун сайн болно. Гомдоллож болгоомжгүй хэлсэн үгнээс болж ойлгомжгүй байдал үүснэ. Та алдсан боломж, өнгөрсөндөө харамсч дурсан ярих бололтой. Хуучин гомдлоо март. Өнгөрснийг өөрчлөх аргагүй.


ОХИН (8/23-9/22)

Од эрхэс олон ажлыг дуусга, ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах сурлагадаа амжилт гаргахдаа таатай болохыг зааж байна. Хамт олноороо гэрээ хэлэлцээр байгуулахдаа саруул ухааныг удирдлага болго. Зарим уулзалтыг албан бус нөхцөлд явуул. Мөн заримыг нь утсаар амжилттай шийдэж болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Үйл явдлаар дүүрэн хамгийн гайхамшигт өдрүүдийн нэг байна. Онцын хүндрэлүүд учрахгүй. Ажил дээр болон хувийн амьдралд гэнэтийн бэрхшээл учирч болзошгүй. Та хүнд байдлаас гарах гарц олж чадна. Хамгийн гол нь шийдвэрийг түргэн гаргах чадвартай байх явдал юм.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Худал хуурмаг, үл ойлголцол, гүтгэлэг таныг урагш хөдлөхөд садаа болох сөрөг хандлагатай өдөр. Таны сайхан харьцаа, өөдрөг сэтгэл, аливаа ажилд бүтээлчээр хандах хандлага чинь өндөр үр дүн авчирна. Өөрийнхөө амьдралын зарчим болон дотоод эрх чөлөөгөө хичээнгүйлэн хамгаалах хэрэг гарна. Тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй.


НУМ (11/22-12/21)

Мэргэн цэцэн, алсын хараатай байна. Зүүд зөнтэй байх магадлалтай. Нэр алдар олох гэсэн урт хугацааны хүчин чармайлт тань яг өнөөдөр биелнэ. Уран бүтээл бодит үр дүн авчирна. Зөн билэгтээ найд. Тэр таны хувийн болон олон нийтийн амьдралд тусална.


МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр төрөл бүрийн харьцаа, сурлага, эрдэм шинжилгээний болон зохиолчийн ажилд тааламжтай. Сэтгүүлчид, орчуулагчид, багш, зохиолчид азтай байна. Ажил хэргийн холбогдолтой чухал хэрэгцээтэй мэдээлэл авах магадлалтай. Хэрэв та итгүүлэх авьяасаа гаргаж чадах юм бол эрдэм шинжилгээний, судалгааны ажилд ахиц гарна.


ХУМХ (1/20-2/18)

Хуучны түншүүд хамтран ажиллагсадтай холбоотой санхүүгийн таагүй явдлууд үүсч болзошгүй өдөр болно. Бага наснаасаа биесээ мэдэх хүмүүстэй хамтран бизнес бүү эрхэл. Найз нөхдийн харилцаа ажил хэрэг саад учруулна. Гэхдээ мөнгөний шаардлага гарвал тэд тусалж чадна гэдгийг од эрхэс танд зөвлөж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Телевиз эсвэл холбооны шинэ салбарт ажиллагсад, дизайнерууд, нийгэм судлаачид, программчид болох хүмүүст аз авчрах өдөр. Ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь, зохион байгуулалтгүй, анхааралгүй залхуугаас болж хүндрэл учирч болзошгүй.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.