|
Видео

Шинэ мэдээ

23-06-2017, 09:14

Энэ өдрийн зурхай /2017.03.18/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 21. Санчир гараг. Зургаан цагаан мэнгэтэй, онгоц одтой хөх луу өдөр.

Барилдлага: Шид    
Шүтэн барилдлага: Авахуй   
Суудал: Гал

Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хүүхдүүдтэйгээ тоглох, хоббигоо хөгжүүлэхэд таатай өдөр. Хосуудын харьцаа хүйтэн хөндий байна. Хайртдаа бүү шаардлага тавь. Түүний алдааг бүү онцол. Түүнд өөртэйгөө харилцахад амархан байхаар таатай уур амьсгалыг бий болго.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр та ядарч, хань тань уур уцаартай байна. Хэрүүл маргаанаас зайлсхий. Эрүүл мэнддээ анхаарал их тавь. Урьд өмнө шийдэж чадаагүй орлоготой холбоотой асуудал шийдэгдэнэ. Өнөөдөр та бодисын солилцооны алдагдалд орох шинжтэй байна.Найз нөхдийн хүрээнд эсвэл аян замд сонирхолтой хүнтэй танилцана. Үйл явдал эрчимтэй өрнөнө. Гэвч энэ нь түр зуурын байх нь.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гэр бүлийн гал голомт тав тухыг бэлгэдсэн өдөр болно. Эдгээр өдрүүдэд ахуйн бэрхшээлүүд тулгарах боловч тэдгээрийг та түргэн зохицуулж чадна. Та гэр орны асуудлаа хөөцөлдөх дуртай бөгөөд гэр бүлийн бусад гишүүдээ гэр орныхоо сайн сайхны төлөө тэмцэж сурга.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр аян замд гарах, агаар салхинд гэр бүлтэйгээ гарахад сайн өдөр. Олонх хүмүүс хостой болохоор шийднэ. Энэ нь бүтэлтэй болбол тань шиг хүний үнэ цэнэ өндөрт гарна. Өөрийн нөлөөллийн хүрээгээ боломжтой бүхий л аргаар өргөжүүл.


АРСЛАН (7/23-8/22)   

Хосуудын харьцаа, секс нэгдлийн алтан дунджийг барь. Дараа долоо хоногоос хайр дурлалын адал явдлууд үргэлжилнэ. Ханьтайгаа харьцах харьцаа хамгийн чухал. Хүнд үед өөрийн гайхамшигт мэдрэмжээ ашигла.


ОХИН (8/23-9/22)

Ердийн гэр орны ахуйн ажлуудыг эмхлэх өдөр. Гэр бүлийнхэнтэйгээ өдрийг хамт өнгөрөөснөөр болзошгүй таагүй явдлуудаас сэргийлж чадна. Хэрэггүй эд зүйлсээсээ сал. Сэтгэл санаагаа эмх цэгцтэй болго. Ийм тохиолдолд ажлын үйл явцаа хэрхэн өөрчлөхийг хялбархан ойлгоно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хуучин найз нөхөд сайн зөвлөгөө өгнө. Шинэ нөхөдтэй болгоомжтой ханд. Энэ нь хуучин явдалд дүгнэлт хий. Энэ өдөр харалган байж алдаа гаргана. Бодлогогүй амлалт таны хувийн амьдралыг хүндрэлд оруулна. Олон хүн гэр бүл дэхь хүнд байдлаас гарч чадна. Бодлоготой үйлдэл амжилтад хүргэнэ, Аливаа айлчлал аялал нь хүссэн үр дүнг авчирна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хайрлан дурлаж, бие биенээ уучлах өдөр. Ихэнх хүмүүсийн сэтгэл санаа амгалан байж, ёс заншил, зан үйлийг дагаж мөрдөнө. Гэрлэх, хүүхэдтэй болох, гэр бүлийн нийцтэй харьцаанд их тохиромжтой өдөр. Томоохон наймаа хийж юм худалдан авахад сайн.


НУМ (11/22-12/21)

Сонирхолтой аялал жуулчлалын санал ирнэ. Гэр бүлээрээ хамтдаа амар. Холын аянд явахад тохиромжтой цаг биш гэдгийг сана. Романтик учралд хэт автаж болохгүй гэж эмэгтэйчүүдэд од эрхсийн байрлал зөвлөж байна. Тайвширч алгуурлалгүй бай. Алдагдсан боломжоо ирээдүйд нөхөх нь хэцүү болно.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр гэр орны ажил их цаг эзэлнэ. Ажлын ихэнх хэсгийг та өөрөө авна. Урьд болсон ямар нэгэн асуудлыг дахин хэлэлцэж магадгүй. Эцэг эхийн болон ахмад насны хамаатны асуудлууд чухал байр эзэлнэ. Байдал сайжирна гэж харсны хэрэггүй. Чухал асуудлыг шийдвэрлэх болон гэр орноо тохижуулахын төлөө хийсэн ажлын үр дүн шууд гарахгүй.


ХУМХ (1/20-2/18)

Эцэг эх болон үр хүүхдүүдийн хооронд харилцаа тааламжтай байна. Дотнынхондоо тусалж тэдний итгэлийг олж авахын тулд энэ ордныхон бүхнийг хийнэ. Хүн бүр үүрэг хариуцлагаа ойлгож чадвал гэр бүлийн амьдрал нөхөрсөг дотно байна гэдгийг од эрхэс эөвлөж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Тэсвэр тэвчээр шалгах өдөр. Цагаа олоогүй үйл явдал, ослын нөхцөл байдал зэргээс уцаарлаж, маш их ажиллах шаардлага гарна. Гэртээ өөдрөг сэтгэл тээж хариарай. Таны байр байдлаас гэр бүлийн тань уур амьсгал хамаарна. Сэтгэл санаагаа тогтвортой байлга.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.