|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 10:15
Өнөөдөр, 09:14

Энэ өдрийн зурхай /2017.03.20/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 23. Сумъяа гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан морь өдөр.

Барилдлага: Рашаан   
Шүтэн барилдлага: Сэрэхүй     
Суудал: Төмөр

Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана. 23 цаг 59 минутад сар тал болно. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд болох улирал 18 цаг 20 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Уран бүтээлийн авьяас чадвараа харуулах, мөрөөдлөө биелүүлэх, сайн чанаруудаа дээд зэргээр харуулахад тохиромжтой. Болзоо, уулзалт, гэрээ хэлэлцээрт ихээхэн идэвхтэй байна. Үдээс хойш олон таагүй үйл явдал дагуулсан хуулийн асуудалд холбогдож магадгүй.


ҮХЭР (4/20-5/20)

Таны онцгой өвөрмөц санаа бодлууд маш үр дүнтэй болж өөрсдөд нь төдийгүй найз нөхөд хамт ажиллагсдад нь ашиг авч ирнэ. Өнөөдөр та нар нэг нэгийгээ энхрийлж хайрлаж, харин маргааш нь гомдож гутарцгаана. Сэтгэл хөдлөлд бүү авт. Эрсдэлээс айхгүй ажил хэргээ явуул. Шинэ үйлчилгээ эрхэл, шилжин суурьш.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Шургуу зан чанар давамгайлах өдөр. Зорилгодоо хүрэхээр шургуу зүтгэснээр сайн үр дүнд хүрнэ гэдгийг та ойлгох болно. Амжилтад ч хүрэх болно. Төлөвлөсөн зорилгоосоо бүү ухар. Өөрийн хүч бололцоонд бүү эргэлз.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Санхүүгийн ажил хэрэг хувь заяа танд томоохон боломжууд олгож байна. Тэдгээрийг хэрхэн ашиглах нь зөвхөн танаас хамаарна. Өөрийн өр зээл, зардлын тухай байнга санаж бай. Цаг тухайд нь өрөө төлж, дампуурахгүй байхаар төсвөө төлөвлө.


АРСЛАН (7/23-8/22)   

Дээд байгууллагуудтайгаа харьцахад таатай өдөр. Та шинэ ажил төрөл эрхэлж, чухал зорилтуудыг шийдэхэд хүрнэ. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй. Шинэ ажил, албан тушаалд очихын өмнө өөрийн хүч боломжийг бодитоор, эрүүл саруулаар дүгнэхийг зөвлөе.


ОХИН (8/23-9/22)

Нийтийг хамарсан ажил, уралдаан тэмцээн спортын арга хэмжээ зохиогдоно. Албархаг байдлаа зас. Дуртай хүндээ цаг гарга. Хүсч буй зүйлээ бодит байдал мэтээр бүү хүлээн ав. Эс бөгөөс хайр дурлал тань бүтэлгүйтэх болно. Аливаа сэжиг хардалтаас болж сэтгэл тайван бус байна. Хамар хоолойн өвчин тусч болзошгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та нарын өмнө шинэ өргөн боломжууд нээгдэж байна. Эрсдэлтэй алхам хий. Хамгийн гайхамшигт төлөвлөгөөнүүдээ зохиож түүнийг хэрэгжүүлэх ажилдаа ор. Хувь заяа таны талд байна. Эвлэрэх, тасалсан холбоо, нөхөрсөг уулзалтыг сэргээхэд сайн цаг. Та татвар, үл хөдлөх хөрөнгө, өмч эсвэл өвийн талаар ярьж байгаа бол оновчтой ба нямбай байх ёстой.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдөр адал явдал, хувь заяаны эргэлт, худал хуурмагийг авчирна. Хэт шургуу загнаж, биеийн хөдөлмөрөөр ачааллаад хэрэггүй. Гол зүйлдээ анхааран ялих шалихгүй зүйлд цаг бүү үр. Мэргэжлийн хүрээнд гарсан алдаа, асуудал таны цагийг авна. Бүлгээрээ хичээллэх, биеийн ачаалал авах нь аюултай.


НУМ (11/22-12/21)

Шинэ ажил эхлэхэд тааламжтай өдөр. Эхэлсэн ажил чинь үзэл бодлыг тань дэмжиж, нууц авьяасыг тань тодруулна. Төлөвлөгөөтэй ажилла. Таны амжилт ойрхон байна. Хонжвор хожих зэрэг аз дайрна. Худал хуурмаг төсөөлөл таныг бүтэшгүй амлалт өгөхөд хүргэнэ. Үдээс хойш таагүй мэдээ сонсохоор сэтгэл санаа хямрах тул биеэ барь. Амралт, дотоод сэтгэлээ ариусгах, аливааг эргэлзээгүй хийхэд таатай өдөр. Хулгай, түймэр гарч болзошгүй.


МАТАР (12/22-1/19)

Ажил хэрэгч харьцаанд тааламжтай өдөр. Нөхөрсөг холбоонууд сэргэж, гэнэт мөнгөтэй болно. Найз нөхөд тусалснаар орлого орж ирэх магадлалтай. Хэрэв та хүчтэй талуудаа, гаргахыг хүсч байгаа бол өөрийгөө харуулах цаг. Арай л хэтрүүлчихгүй бол амжилт таны гарт.


ХУМХ (1/20-2/18)

Таны амьдралын шинэ үе шат эхлэх өдөр болж магадгүй. Сургалтад явж эхлэх, өөр мэргэжил эзэмшихэд таатай өдөр. Мэргэжлээ дээшлүүлэх, нэмэлт боловсрол эзэмших, шинэ дадал туршлага олж авах талаар бод. Шинэ гадаад хэл сурах цаг ирсэн байж магадгүй.


ЗАГАС (2/19-3/20)

Үдээс өмнөх цагийг өнгөрсөн долоо хоногт үүссэн санхүүгийн ба бусад бэрхшээлүүдийг зохицуулахад зарцуулна. Найз нөхөд ивээн тэтгэгчтэй таагүй байсан харьцаа сайжирч, ажил хэрэг хурдтай урагшилна. Хэрвээ санхүүгийн хүндрэл гарвал бүү санаа зов. Энэ долоо хоногт шийдэгдэнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.