АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

585

АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

 

Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг "Өнөд өвлөх урлахуй” ХХК гэхээсээ илүү Даланбулаг цэвэр усны газар гэвэл хүн бүр мэддэг энэ хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ нар газар дээр нь очиж танилцлаа.

Ц.Энхтүвшин захирал одоогоос 9 жилийн өмнө таван хүнтэй тус үйлдвэрийнхээ эх суурийг тавьж байсан бол өнөөдөр 30 гаруй ажилтантай болж барилга байгууламжаа өргөжүүлэн цэвэр ус, банш, бууз, даршилсан хөмүүл, чөмөгний тос, кимчи гэх зэрэг 9 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч түмэндээ хүргэж байна.

Тус үйлдвэрийн газартай танилцсан дарга нар хэлэхдээ "Хийсэн ажилтай, харуулах зүйлстэй, олон хүнийг ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжүүдээ боломжоороо дэмжиж ажиллана” гэв.

АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

 

АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>