Байхгүй хүмүүст нь мөрөөдөл болсон ийм үнэт эрдэнүүд чамд байгаа нь их хувь заяа

573

 

Зохиолч сэтгүүлч Халтарын Болор-Эрдэнэ ингэж бичжээ.

Эмээ чинь амьд байгаа юу? Чи дэндүү азтай юм. 
Өвөө чинь үглээд байна уу? Өө, ямар атаархмаар юм бэ? 
Аав чинь уучих гээд сандаргаад байна уу? Гоё юм аа. 
Ээж чинь ирж уулзсангүй гээд гомдоллоод байна уу? Ээждээ очих боломжтой байна гэдэг хэтэрхий сайхан, гүйгээд оччихооч дээ. 
Ах чинь ийм тийм ажилдаа зарах гээд амраахгүй байна уу? Хн, хоолой зангирмаар дотно мэдрэмж. 
Эгч чинь аашлаад утас хангинуулаад байна уу? Ишшш, ингэж аашлах эгчтэй ч болоосой.
Байгаа бүхнээ хайрла. Яг байгаагаар нь хайрла. Байхгүй хүмүүст нь мөрөөдөл болсон ийм үнэт эрдэнүүд чамд байгаа нь их хувь заяа шүү. Ийм баян, тийм жаргалтай байгаагаа ойлгохгүй яваа бол аль нэг нь дутуу хүнээс асуу. Тэгээд чиний төлөө амьдардаг хүмүүстээ амжиж загнуул. Амжаад зарагд. Үглэх үг бүрийг нь сонс. Гуйваад ирж яваа аавыгаа түшээд оруул. Гуйгаад дуудаад байгаа ээждээ очоод үнсүүл, тэнэг ээ.
 
 
https://www.facebook.com/niisleliinmedee/posts/1269389989797018

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>