|
Видео

Шинэ мэдээ

23-06-2017, 09:14

Байлдааны онгоцыг засахад МИАТ-ынхны ур чадвар хүрсэнгүй юу?

Байлдааны онгоцыг засахад МИАТ-ынхны ур чадвар хүрсэнгүй юу?

 

АНУ-ын цэргийн онгоц "Чингис хаан” нисэх онгоцны буудалд энэ сарын 14-нд   ослын буулт хийсэн.   "Энэ онгоц Катараас нислэг үйлдэж явжээ”, "АНУ-ын цэргийн онгоц энхийг сахиулагчдын ачааг тээвэрлэхээр иржээ”, "Энэ онгоц хэзээ буцах нь мэдэгдэхгүй байна” гэх зэрэг мэдээлэл цуварч байлаа.  Яг үнэндээ энэ онгоц Исламын бүгд найрамдах Афганистан улсад үүрэг  гүйцэтгэх цэргийн багийн тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэхээр ирсэн юм. Манай цэнхэр дуулгатнууд цонхгүй, ачааны онгоцоор 5-6 цаг нисч хүрэх газраа хүрдэг.  Энхийг сахиулагчдаа ачааны онгоцоор тээвэрлэдэг энэ асуудал ч яахав.  Харин МИАТ бол Олон улсад Монголын нүүр царай болдог байгууллага.  Гэтэл өнгөрсөн 15 хоногийн хугацаанд МИАТ-ын засварчид байлдааны зориулалттай тухайн онгоцыг засварлаж чадсангүй.  Түүнээс болж Афганистан улсад Монгол руу нисэх цэргийн баг, Монголоос Афганистан явах цэргийн баг гацсан байдалтай 15 хонож байна.  Харин одоо  АНУ-аас дараагийн онгоцыг  захиалж энхийг сахиулагчдаа тээвэрлэхээр болжээ.   С-17 маркийн ачааны нисэх онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болсны улмаас ослын буулт хийсэн байдаг.    БХЯ-ны удирдлага, МИАТ-ын засварын баг, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны тодорхой албан тушаалтнууд онгоцны байдалтай танилцаж, хүлээн авсан байна. Мөн шаардлагатай шалгалтын ажиллагааг явуулж завсарын баг ажлаа эхлүүлжээ. Гэсэн ч Монголын урдаа барьдаг засварчдын ур чадвар байлдааны онгоцны хөдөлгүүрийг засварлахад хүрсэнгүй.  Энхийг сахиулах ажиллагаа бол Олон улсад явагдаж буй хамгийн том цэргийн үйл ажиллагаа.   Цэргийн онгоц манайд ослын буулт хийсэн нь МИАТ-ынхны ур чадварыг шалгаад авлаа. Харин монголын нүүр царай болсон байгууллага маань энэ шалгалтад уначихлаа. 


Т.САЙХАН /ЗУУНЫ ИЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.