Дарханд автобус шатжээ

270

Дарханд автобус шатжээ

 

Өчигдөр Дархан хотноо, тодруулбал хуучин Дарханд 53-51 ДАХ номертой том оврын автобус шатсан байна. Уг автобус нь цахилгааны асуудлаас болж моторын хэсэг шатсан тухай Дарханыхан сошиалд бичиж байна.

Энэхүү автобус нь замын хөдөлгөөнд оролцоогүй, зорчигчгүй байсан хэмээн бичиж байгаа юм. Гэхдээ зам дээр зогсож байгаа нь зургаас харагдаж байна.

Мөн хүмүүс гадны хуучин автобус шахаагаар оруулж ирж байгааг шүүмжилж байна. Парк шинэчлэл хийхгүй бол ийм зүйл байнга гарна хэмээх хүмүүс ч цөөнгүй байна.

И.Болд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.