Улсын хэмжээнд 2017 он гарсаар 855 удаагийн объектын түймэр гарчээ

1187

 

2017 он гарсаар улсын хэмжээнд нийт 886 удаагийн объектын гал түймэр гарч, 3,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 15 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 436 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагчгал сөнөөгчид 91 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 3,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 12,2 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 25,1 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 574 удаагийн гал түймэр гарч, 1,5 сая төгрөгийн хохирол, орон нутагт 281 удаагийн гал түймэр гарч, 2,1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Энэ хугацаанд 5302 байгууллага, аж ахуйн нэгж, 38186 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 31684 зөрчил дутагдал илрүүлэн, 10551 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1547 заавал биелүүлэх албан шаардлага, 1614 мэдэгдэл, 95 танилцуулга, 292 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 40 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 37,5 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 532 удаа, дадлага 364 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 376 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 75 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 106 удаа орж ажиллав.

Гал түймэр унтраах аврах ангиудаас Тактикийн сургууль 34, салааны тархалтын сургууль 188, өдөр тутмын дасгал сургууль 1607, мэргэжлийн чиглэлээр 481, албаны чиглэлээр 284 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 13665 хүнийг хамруулсан байна. Гал унтраах шуурхай төлөвлөгөө 147, шуурхай карт 145-д баяжилт хийн тодотгож Гал унтраах дасгал сургуулийн нормативаар /давхардсан тоогоор/ онц 562, сайн 693, дунд 358, Бие бялдарын шалгуур үзүүлэлтээр /давхардсан тоогоор/ онц 42, сайн 54, дунд 67, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 514, сайн 718, дунд 480, хорт хий утаанаас хамгаалах багны дүрмээр онц 474, сайн 702, дунд 472, гал түймэр унтраах дүрмээр онц 601, сайн 673, дунд 411 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна гэж Гал түймэртэй тэмцэх газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>