Энэ өдрийн зурхай /2017.04.07/

607

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 11. Сугар гараг. Их морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх хулгана өдөр.

Барилдлага: Түлэх      
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 
Суудал: Ус

Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Материаллаг үнэт зүйлс баялаг хуримтлуулж хувийн ба ажил хэргийн харилцаагаа өргөжүүлэх өдөр. Бизнес мэргэжилдээ өөрийн байр сууриа бэхжүүлэх олон боломж байна. Ажил бол зөвхөн мөнгө олох бус гүн таашаал, гүн сэтгэл ханамж, өөрөө ба бусдаараа бахархах бахархал авч ирэх ёстой.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр эмх замбараагүй байдал давамгайлах хандлагатай өдөр. Та өөрийн ололт амжилтаар сагсуурч бусадтай хэрэлдэж магадгүй. Харилцаа холбоо, мэдээлэл цуглуулах, худалдаа наймаа хийхэд тааламжгүй. Түр зогсож өөрийн биеэ авч яваа байдалд анхаар. Харилцаа холбоогоо ганцаараа авар.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Зөрчил маргаан гарах, томоохон осол тохиолдох, нийгмийн гаж бүлгийнхэн идэвхжих магадлалтай өдөр болно. Та хохирогч болж болзошгүй. Таны гол дутагдал бол хэт итгэмтгий, хайнга явдал юм. Ийм хүмүүст од эрхэс таагүй ханддаг тул элдэв асуудлаас болгоомжилж яв.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өөрийн бие, оюун санааны үнэт зүйлсээ дахин цэгнэх өдөр болно. Олон хүмүүс хэрэгцээгүй харилцаа холбооноосоо салахыг хүснэ. Өөрийгөө болон эргэн тойрныхонтойгоо харьцах харьцаандаа дүгнэлт хийж, үнэт зүйлсийнхээ системийг зөв зохион байгуулж, хуримтлагдсан сөрөг зуйлсээсээ салбал сайн байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны ажил хэрэг бүтэмжтэй байна. Та өнөөдөр чухал ажил хэрэгч хүнтэй уулзана. Та хоёр уулзаж чухал шинэ санаа гаргана. Хэрвээ хэн нэгний өмнө буруугаа хүлээхийг хүсвэл бардам сэтгэлээ дарж сүм хийдэд очихыг зөвлөж байна. Харин Таныг эрүүл мэнддээ анхаарч ажлын ачаалал болон архи дарснаас хол байхыг онцгой сануулж байна.


ОХИН (8/23-9/22)

 Илүү дутуу зүйлсээр биеийнхээ эрч хүчний тэнцвэрийг алдагдуулж болзошгүй. Энэ өдөр бүх зүйлийг хэр хэмжээнд нь байлгахгүй бол олон асуудлууд, өвчин зовлонтой учирч магадгүй. Таны бие махбодь хэрхэн шаналж буйг төсөөлөөд үз дээ. Автын болон ахуйн ослоос болгоомжил.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ямар ч юмыг сонгосон амжилттай байх болно. Санхүүгийн үйл ажиллагаа санаснаар явагдаж, шагнал, урамшил, амжилт арвин байна. Та зохион байгуулах чадвараа харуулна. Хөгшин болсон хойноо элбэг дэлбэг байхаа бодож хуримтлалдаа мөнгө бага гэлтгүй нэм.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдрийн эхний хагаст санаачлага гаргахад сайн. Шинэ санаа гарга. Шинэ ажил найз нөхөдтэй болж магадгүй. Сайн хийвэл амжилт олно. Хайр дурлалын холбоо сүлбээндээ шүүмжлэлтэй хандахад таатай. Өөрт тань ирсэн шүүмжлэлийг анзааралгүй бүү өнгөрөө. Судасны урхаг өвчин хүндэрч болзошгүй байна.


НУМ (11/22-12/21)

Та өнөөдөр чухал шийдвэр гаргах шаардлагатай болох тул анхааралтай бай гэж одод зөвлөж байна. Өөрийн хүчинд хэт найдсанаас юм уу харилцагчийнхаа саналыг шалгаж, шинжилж үзээгүйгээс та өнөөдрийн үүрэгт ажлаа биелүүлж чадахгүйд хүрэх тул удирдлагын зүгээс зэмлэл хүртэнэ.


МАТАР (12/22-1/19)

Нухацтай, эмх цэгцтэй байхыг энэ өдрийн ажлууд шаардана. Гэр орны болон албаны ажил ихтэй байна. Оройдоо түншүүдтэйгээ уулзахад сайн. Чухал том ажил хэрэгт бэлд. Байнгын өрсөлдөөнөө сайн тооцоолж, та түншүүдээсээ дэмжлэг авч өөрийн шинэ санаагаа удирдлага, дээд албаны хүмүүст танилцуулах асуудал ойрын үед хэрэгжүүл.


ХУМХ (1/20-2/18)

Таны сонирхлыг татах шинэ албан тушаал санал болгож болзошгүй. Шинэ ажил үүрэг, хувийн болон хамтарсан үйл хэргийн нөлөө санхүүгийн асуудалд, тэр тусмаа үл хөдлөх хөрөнгийн наймаанд сайнаар нөлөөлөхгүй. Мэргэжлийн чухал асуудал хэлэлцэхээ хойшлуулахгүй бол та зальхай этгээдүүдийн гарт орж мэднэ.


ЗАГАС (2/19-3/20)

Хоёрдмол хүмүүс бол бусдын бодож олсон шинэ ажил хэрэгт урам зоригтойгоор дайран орох боловч хэсэг хугацааны дараа өдөр тутмын хэвийн ажилдаа шилжинэ. Та хатуу сонголт хийж сур. Та нэг бол юу хүсч байгаадаа шууд хүрнэ. Эсвэл сайхан амьдралын тухай удаан мартах болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>