“Нэн түрүүнд ХАБ 2017” Бага хурал болж байна

231

“Нэн түрүүнд ХАБ 2017” Бага хурал болж байна

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян "Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” уриан дор дөрөвдүгээр сард үргэлжилж байна. Аяны хүрээнд "Нэн түрүүнд ХАБ 2017” бага хурлыг зохион байгуулж буй бөгөөд энэ нь зургаа дахь жилдээ амжилттай үргэлжилж буй уламжлал болсон арга хэмжээ билээ. Бага хурлыг нээж УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр үг хэлсэн бол Дэд сайд С.Мөнгөнчимэг үдээс өмнөх салбар хуралдааныг удирдан явуулсан юм. УИХ-аас баталсан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт манай улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын трэгүүлэх эгнээнд хүрч, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болох зорилт дэвшүүлсэн. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд ажлын байрны ХАБЭА ихээхэн үр нөлөөтэй. Бага хурлаараа тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээг хамтдаа эрэлхийлж, түүнийгээ баримт бичгээр баталгаажуулан, хэрэгжилтийг хангахад төр, ажил олгогч, үйлдвэрчний эвлэл хамтран ажилладагаараа онцлог. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент-тогтвортой хөгжил” уриатай энэ удаагийн "Нэн түрүүнд ХАБ” бага хуралд худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, сургалтын байгууллага, уул уурхай, барилга, эрчим хүч, автозамын салбарын гурван талт төлөөлөл оролцож байна. Мөн Сэлэнгэ, Ховд, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Хэнтий, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр аймгийн төлөөлөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 350 гаруй оролцогч байна.

 

“Нэн түрүүнд ХАБ 2017” Бага хурал болж байна

 

“Нэн түрүүнд ХАБ 2017” Бага хурал болж байна

 

“Нэн түрүүнд ХАБ 2017” Бага хурал болж байна

 

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.