|
Видео

Шинэ мэдээ

23-06-2017, 09:14

Үзэсгэлэнт нууранд минь ЦАГААН ХУН биш ҮЗЭЭРИЙН МУУХАЙ ШУУДАЙ хөвөхийг бид хармааргүй байна

Үзэсгэлэнт нууранд минь ЦАГААН ХУН биш ҮЗЭЭРИЙН МУУХАЙ ШУУДАЙ хөвөхийг бид хармааргүй байна

 

Би Ганга нуурынхаа хөвөөнөөс бичиж байна. Нуураа бүтэн тойрлоо. Хийж бүтээснийг үгүйсгэхгүй ээ. Нуураа гавлах мэт тойроод торолжээ.Энэ зөв байхаа. Харин нуурын салхин дээр шуудайнд элс дүүргэж далан барьжээ. Энэ бүтэхгүй ээ. Нуураа хамгаалах биш булж, булшилж байгаа үйл явц нэгэнт эхэлжээ. БАЙГАЛИЙГ ИНЖЕНЕРЧИЛДЭГГҮЙ ЮМАА. Ийм жижигхэн сэтгэлгээгээр сэтгэж байгаль ээжид хандах гэж үү? УС ЛУС ЭЗЭНТЭЙ ШҮҮ. Нутгийн ард олон илт дургүйцэж байна. Дашрамд дурьдахад нутгийн хүү Төмөрбаатарын Дорждэрэм Нуур ээждээ сөгдөж хуурын аялгуу сонсгож мөнгөн аягандаа сархад сөгнөж гурван цэнгийн алтан бөгжөө дотор нь хийж есөн эрдэнэ арвай буудай сэлтээр аривжуулж, ариулж шившин лусаан аргадан номын цагаан хадаганд боож, нар зөв хүрдлэн эргүүлж нуурандаа өргөн барьж дүүгэрдэн дүүлүүлж нисгэхийг харж бахархан биширч зогслоо. Хүмүүс ингэж сайхан сэтгэлээ өргөж байх нь юутай гайхалтай билээ. Гэтэл зарим нэгэн хүмүүс нь Ганга Нуурынхаа нэрийг барьж ядарсан ард түмнээс хандив нэрээр ГУЙЛГА ГУЙЖ байгаа нь зохимжгүй санагдана. Тус сумын засаг дарга Ц.Ганхуяг дээрх асуудалд дургүйцэж байгаагаа ярьсан. Эрүүл хөрснөөс элс, эрдэнийг нь ухан сэндийчиж далан овоолго болгон химийн хортой шуудайнд дүүргэн хашиж эхэлсэн байна. Энэ буруу. Сар хагасын салхи даахгүй цагаан шуудай урагдаж новшироод, хийс ч нуур бузарлана. Хэзээ ч буцааж зөөж дийлдэхгүй ЭЛСЭН ТУУРЬ үлдэнэ. Энэ бүхнийг тооцох ёстой. ГАНГА НУУРАА аврах нэрээр алах гэж байна. Үүний цаана хэсэг бусаг, эрээвэр хураавар хүмүүсийн МӨНГӨ, ЗООСНЫ мөрөөдөл, АЛДАР НЭРИЙН АШИГ СОНИРХОЛ байгаа нь нууц бишээ. УС ЛУС ЭЗЭНТЭЙ шүү. Сайхан нуураас минь савраа ТАТ. Саарал санаагаа ЗОГСОО. Үзэсгэлэнт сайхан нууранд минь үлгэрийн ЦАГААН ХУН биш ҮЗЭЭРИЙН МУУХАЙ ЦАГААН ШУУДАЙ хөвөхийг бид хармааргүй байна. Зүдэрсэн ард түмний ЗҮРХ СЭТГЭЛИЙГ ЦӨЛМӨЖ тонон дээрэмдэхий БОЛИВОЛ ЯАСАН юм вэ? #Ганга #нуур #хун #дарьганга #алтановоо#шилийнбогд

17523479_405593196474268_5964254923860003705_n 17862644_405593279807593_2660098198739910413_n 17883621_405593319807589_3571090640217860503_n

 


https://www.facebook.com/photo.php?fbid=405593279807593&set=pcb.405584136475174&type=3&theater

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.