|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2017.04.14/

Энэ өдрийн зурхай /2017.04.14/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 18. Сугар гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.

Барилдлага: Шид   
Шүтэн барилдлага: Мунхрахуй  
Суудал: Огторгуй

Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Үдээс өмнө сурталчилгааны ажилд тохиромжтой. Үдээс хойш алдаа гаргаж ажил зогсонги байдалд орно. Та ивээн тэтгэгч болон тусламж хайх болно. Алдаа бүү гарга. Алдаагаа хүлээн зөвшөөрч сур.


ҮХЭР (4/20-5/20)

Нэгэн хэвийн, уян хатан бус байр суурь, бусдаас хамаарах хөрөнгө оруулалт зэрэг нь таны ажип хэрэгт тун их саад болно. Түншүүдтэйгээ төвийг сахисан байр сууринаас харьц. Ул үндэсгуй хардлага, атаархалаас зайлсхий. Залуу улсууд уулзалт болон зугаа цэнгэлд ихэнх цагийг зарцуулахгүй байхыг хүсье.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Амьдралын эрч хүч нэмэгдэж, чадвар, дур булаам байдал дээшилнэ. Эвлэршгүй сөргөлдөөнөөс зайлсхий. Ажлын өдрийг завгүй өнгөрөө. Нийгмийн ашиг тусын өмнө хийсэн хөдөлмөр, авьяасыг тань үнэлэн шагнах бололтой.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хувь заяа таны бие махбодын, оюун санааны сэтгэл зүйн бат бөхийг шалгах өдөр. Та мэдээж онц дүн авахыг хүснэ. Тэгэх тусмаа бүх зүйл өнгөрмөгц та урьдын адилаар хамаатнууд, найз нөхдийнхөө хүндрэл, бэрхшээлүүдийг үүрэх болно. Үнэндээ ч таны дэмжлэггүйгээр тэд юу ч хийж чадахгуй. Нөхөрсөг, ажил хэргийн санхүүгийн дэмжлэг авч чаддаг хүн ивээн тэтгэгч хялбархан олж бусдын хамгаалалтад орж чаддаг.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр өвчин зовлон авчрах магадгүй. Та найз нөхөдтэйгөө үл ойлголцох байх. Өнөөдөр сэтгэл санаа таагүй өдөр байна. Ойрын өдрүүдэд мөнгөтэй болохгүй нь найдсан хүнээсээ тусламж горьдолтгүй. Тиймээс та анхааралтай байна уу. Өөрийгөө олж амжилтад хүрэх боломж бий. Идэвхтэй амарч бүтээлч төлөвлөгөөгөө хэрэгжүүл.


ОХИН (8/23-9/22)

Ажил төрөлд нийлүүлэлт тасрах цаг хугацаа хожимдох зэрэг маш шахуу нөхцөлд та ажиллана. Ажил мэргэжилтэй холбоотой хов жив гарч хэн нэг нь таныг шахаж дарамтлана. Үд дунд асуудал хамгийн хурц байна. Ажилдаа хариуцлагатай ханд. Зоригтой, стандарт бус шийдвэр гаргавал та амжилтад хүрнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хоолны дэглэмээ өөрчлөхөд сайн өдөр. Сэтгэл санааны байдал хамаатнууд, танилуудынхаа үгэнд адил тэнцуү хандахад саад болж байна. Эрүүл мэнддээ анхаар. Өвчнийхөө талаар мэдээлэл хайж, түүнээс салах зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд таатай өдөр. Амьдралын хэт идэвхтэй хэв маяг бүү баримтал.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажилдаа бүх анхаарлаа хандуул. Өрсөлдөгчид тань таныг хорлож магадгүй. Үүнийг нэр төртэй даван туул. Түүнчлэн зарим нэг хамтрагч чинь таныг ухаангүй мэт удирдан жолоодож, далд нууцгай явдалд татан оролцуулахыг хүсч байна Өдөөн хатгалгад бүү авт. Хөнгөн хялбар ялалтад бүү найд.


НУМ (11/22-12/21)

Таны дотоод хүч хэт ихэдсэнээс та сонгосон замаасаа хазайж магадгүй. Хүмүүсээр хүндлүүлж, өөрийгөө мундаг гэдгээ бусдад батлах гэснээс биеэ зовоож, дотны хүнтэйгээ муудалцахаас сэргийл. Гэнэтийн золгүй явдлаас болж найз нөхөд, удирдлагатайгаа зөрчилдөнө. Ойрын өдрүүдэд өөрийгөө цэгнэж биеэ барь.


МАТАР (12/22-1/19)

Бодит байдлын буруу ойлголт, алдаагаа анзаарахгүй гэх мэт алдаагаар дүүрэн өдөр. Тооцож үзэхээсээ өмнө зөн совиндоо итгэ. Санаа бодол нэгтэй хүмүүстэй бодлоо хуваалц. Энэ өдөр та ердийнхөөсөө илүү гомдомтгой байж, жижиг зүйлийг ч хүндээр хүлээн авна.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр таны зүрх сэтгэл, оюун ухаан, сэтгэл хөдлөл тун эвтэйхэн хосолжээ. Энэ их хүч чадлыг сурлага, бизнес, танилцах, зорчиход төлөвлөсөн зүйлүүддээ чиглүүлбэл зохилтой. Ажил хэргээ төлөвлөвөл сайн байна. Шинэ газарт нүүж, урт хугацааны төлөвлөгөө зохиовол сайн.


ЗАГАС (2/19-3/20)

Өөртөө итгэх итгэл, өөрийн узэл бодлоо хамгаалах, оюун санааны үнэт зүйлсээ хамгаалахыг бэлэгдсэн өдөр. Энэ нь эрч хүчээ үр дүнтэй зүйлд дайчлах, болзошгүй гэнэтийн тохиолдлуудад урдаас бэлэн байх чадварыг танд олгоно. Амьдралын бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж бай. Гэхдээ өөрийн итгэл үнэмшлийн талаар тууштай байгаарай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.