"АРАНШИН" улран зураг

741
3 жилийн өмнө зурсан энэ бүтээл маань одоо Лувсанравдан сан.art.galereiд байгаа байх гэж бодож байна. Хүмүүст бүгдэд нь тусалья гэсэн сэтгэлээр хандаад эцэст нь өөрөө тэр хүмүүсдээ чадуулсан хүний сэтгэлийн шаналал ярианаас сэдэвлэгдэн бүтээгдсэн бүтээл юм. Энэ бүтээлд хүмүүсийн янз бүрийн ааш араншинг илэрхийлэхээс гадна тус хүргэсний хариуд өөрөө зовлонд унах ч үe байдгыг харуулсан. Хүмүүс өөрсдөөсөө болж унаад дахин дахин аврал тусламж гуйдаг. Биe биeэ доош нь түлхэж унагах...дээш нь гаргахгүй зууралдаж татаж унагах...мөнгө атгасан хүн нь бас унахгүй аврагдаж татагдах боломжтой... мөн эр эм хүний эгзэгтэй цаг мөчид гаргах араншин...зарим хүн унасан ч тайвнаар хүлээж авч байхад зарим нь үхэж байх жишээний...харин зарим нь унахгүйн тулд эцсээ хүртэл зууралдаж тэмцэж дээшээ мацаж гардаг зэрэг маш олон санаа энэ бүтээлд байгаа билээ. Бүтээл төрнө гэдэг нь бас их шаналал агуулдаг ч юм шиг...Зарим зураачид цус зурах гэж өөрийнхөө цусыг гаргадаг...зарим зураач шаналсан царай зурахын тулд тэр шаналалыг биeэрээ мэдэрч нүүр царайгаа ажигладаг. Ингэж хэлэхээр зарим хүмүүс дооглож шоолонгуй ханддаг.

"АРАНШИН" улран зураг

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>