|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2017.04.18/

Энэ өдрийн зурхай /2017.04.18/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 22. Ангараг гараг. Суулга одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.

Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Авахуй 
Суудал: Хий

Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно. 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өдөр тутмын хойшлуулашгүй ажил ихтэй өдөр. Энэ уйтгартай боловч шаардлагатай ажил/эцэс хүртэл үргэлжилнэ. Олонх нь ихээхэн урам зоригтойгоор, багаар ажиллах болно. Бага зэрэг амарч, мөрөөдөж болно. Дараа нь нарийн тооцоотой, төлөвлөөгөөтэй ажиллах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Өдөр тутмын ажил танаас өргөн мэдлэг, уран бүтээлч сэтгэлгээг шаардаж байна. Хэдийгээр та бүх төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлж чадахгүй ч шинэ санаа, найз нөхөд, гэнэтийн уулзалт амьдралыг тань бүрэн төгс утга учиртай болгоно. Та түншүүдийнхээ сайхан сэтгэл, бүх талын дэмжлэгт найдаж болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Амьдралд гутах байдлаас таны ойр дотны хүний урхагаад тэр хүнтэйгээ гэр бүл болох магадлалтай байна. Урагшилж өгөхгүй байгаа ажлаас болж уур бухимдал төрөх үед таны гэр бүл таагүй мөчийг даван туулах болно. Дээд удирдлага, эрх мэдлийн байгууллагаас ивээл үзүүлнэ гэж горьдсоны хэрэггүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр та болж буй үйл явдалд ихээхэн анхаарал хандуулна. Ихэнх хүмүүс нь өдрийг баяр, багт наадам болгохыг эрмэлзэнэ. Амьдралаас баяр баясгалан авч сур. Тэгвэл та эргэн тойрныхондоо ч баяр баясгалан өгч чадна. Таныг зүгээр нэг өвчин биш золгүй явдлын аюул хүлээж байгааг анхаар.


АРСЛАН (7/23-8/22)   

Харилцаа холбоо, гэрээ хэлэлцээрүүд, захиа утасны дуудлага энэ бүхэн таныг ядаргаанд оруулж болзошгүй. Харилцаа холбоондоо сонголттой бай. Эрч хүчээ бүү үр. Танд ямар ч хэрэггүй ажил хэргээр бүү хөөцөлд. Өнөөдөр та ойр дотны хамаатнууд танилууд хөршүүдийнхээ сайхан сэтгэл өгөөмөр занд найдаж болно. Тэдний тусламж таны сэтгэл санааг ч өөдрөг болгоно.


ОХИН (8/23-9/22)

Та өөрийн хүчиндээ итгэх итгэлээ алдаж болзошгүй. Ажил хэргийн хүмүүстэй хүнд харилцаанд орох бололтой. Гарцгүй байж мэднэ. Өнөөдрийн болсон үйл явдлыг зүрхэндээ ойрхоноор хүлээн авах хэрэггүй, сэтгэлээр унаж болохгүй. Хойшлуулшгүй ажил хэргээ төлөвлө. Хүүхдүүд, төрөл садандаа тусал.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та хамаатнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нь. Тэд биеэ хэт тоож өөрийгөө өмгөөлнө. Нөхцөл байдал бүрэлдвэл салхинд гарна. Хэдий чинээ идэвхтэй байна, төдий чинээ бодлогогүй алхам хийх магадлал багасна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сайн санааны үйлд оролцоно. Сайн юмыг хүний төлөө хийснийг санаж ажлаа улам дээшлүүл. Найдваргүй улсууд танаас мөнгө зээлдүүлэхийг хүснэ. Олон хүн нөхцөл байдлыг ухамсарлаж, үнэнийг мэдэхэд хэцүү байх болно. Санхүүийн томоохон алдагдалд хүрнэ.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр таны хувьд ачаалалтай өнгөрөх болов уу. Гол төлөв мөнгөний орлого зарлагатай холбоотой асуудал таны сэтгэлийг зовооно. Ойрын хугацаанд албан тушаал, нийгмийн байр суурьд өөрчлөлт гарч магадгүй. Эрүүл мэнддээ анхаар. Ойр ойрхон болж буй баярууд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ.


МАТАР (12/22-1/19)

Ажил хэрэг сайн явагдана. Харин гадаад байдлаа өөрчлөх цаг болсон байна. Гэр бүлийн материаллаг байдал тогтвортой болно. Амжилтаа алдахгүйн тулд улам сайн хичээ. Сүүлийн үед албан тушаал дэвших тал дээр ямар ч ахицгүй байсан бол өнөөдөр ихэнх нь ийм боломжтой болно. Та ажил хэргийн шинэ төсөл хэрэгжүүлэх гэж буй бол нөлөө бүхий хүмүүсээс санхүүгийн дэмжлэг авбал дээр.


ХУМХ (1/20-2/18)

Та сэтгэл хөдлөлөө цэгцэлж, чөлөөт цаг гаргахын тулд ажлаа хэрхэн зохион байгуулахыг тань ойлгоход өдөр тутмын ажил тус болно. Өнөөдөр анхаарал төвлөрөлт, эрүүл мэнд тийм ч сайн биш болохоор ямар нэг шинэ ажил эхэлсний хэрэггүй. Хэрэггүй гэсэн болгоноосоо салахыг хичээ.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр онцгой амжилт гаргахгүй. Өнөөдөр та ихээхэн мөнгийг жижиг сажиг зүйлд зарцуулах сонирхолгүй байна. Хэмнэх дуршил тань давамгайлж байна. Таныг зовоож байсан өвчин эмгэг үгүй болно. Гэвч ерөнхий биеийн байдал сул байна. Хэлэх үгээ хянаж сэтгэл хөдлөлөө барьж бай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.