ХОВДЫН АЛТАЙ СУМАНД ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

482

ХОВДЫН АЛТАЙ СУМАНД ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

 

Ховд аймгийн Алтай суманд газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Алтангадас багийн "Хавтгай нуруу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 68 км-т/ дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 14:24 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.


Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан энэ талаар тус сумын Засаг даргын орлогч даргаас тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй” тухай мэдээлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>