|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2017.04.19/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 23. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: Гал

Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно. 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Эргэн тойрныхонтой харьцах харьцаагаа сэргээх өдөр. Бусдыг нэвт харах онцгой чадвар өндөр байна. Хүмүүсийг өөртөө татахын тулд үүнийгээ ашигла. Өөрийгөө түгжигдмэл байдлаас гарга. Зарим нэг нь хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоох бөгөөд энэ нь тогтвортой нэмэлт ашиг орлого авч ирэхэд хүргэнэ. Өдрийн эцэст санаандгүй зочин хүлээн авахад бэлдээрэй.


ҮХЭР (4/20-5/20)

Таныг шалгах өдөр. Таны бүх амьдрал алган дээр тань байгаа мэт байна. Таны амьдралын хамгийн чухал нь юу болох, чухал бус нь юу болохыг та мэдэх болно. Яаруу сандруу шийдвэр бүү гарга. Амандаа орсон шар тосыг хэлээрээ бүү түлх. Ингэж чадвал хөнгөн хуумгай үйл явдлаас зайлсхийж чадна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хайр сэтгэлд амжилт гаргах нь тохиолдлын хэрэг гэж бүү үз. Дотоод сэтгэлдээ болж буй үйл явдлыг шинжлэн дүгнэхийг хичээ. Арилжаа наймаа эрхлэгчдийн өмнө тулгарах саад бэрхшээлийг даван туулахад бэрхтэй байна. Хийсэн ажлаасаа багагүй хэмжээний мөнгө авч, улмаар өөрсдийгөө баян болсон мэтээр санана.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр таны үзэл санаа, байр суурины бат бэхийг шалгах өдөр болно. Бусдаас үл хараат, бие даасан байдал руу чиглэн довтолж болзошгүй байна. Үзэл бодолдоо үнэнч бай. Бусдаас үл хараат байх байдлаа алдахаас болгоомжилж буй хүмүүсд ийм зөвлөгөө өгч байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та асар олон тооны мэдээллийг нягтлан үзэх шаардлага гарна. Юуг ч хойш нь бүү тавь. Эс бөгөөс хуримтлагдсан ажлууд таны санхүү болон сэтгэл санааны хувьд жинхэнэ сүйрэл авчирна. Оюун ухаан шаардсан хөдөлмөр таашаал ба материаллаг урамшуулал танд авч ирнэ. Ажил хэдий чинээ хүнд байна, шагнал төдий чинээ их байна. Мөнгөний асуудалд нухацтай хандаж, түүнийг олох боломжийг бүү ханд.


ОХИН (8/23-9/22)

Үйл явдлаар дүүрэн идэвхтэй өдөр болно. Тэд шийдэмгий зоригтой байж бусдад идэвхтэй нөлөөлж чадна. Өөрийн дур булаам байдлаа ашиглан шаардлагатай хэлхээ холбоог бий болгон мэдээлэл олж авна. Бүгдийг харж сонсож өөрийн биеэр дүгнэж цэгнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Анх харахад хүнд мэт санагдаж байсан зорилгодоо хүрэх сайхан боломжтой өдөр. Туршлага, мэдээлэл солилцоход таатай. Үр бүтээлтэй ажиллаж сайхан амарна. Ой тогтоолт өндөр байж хичээл сурлагад нөпөөлнө. Хүмүүс танд өгсөн амлалтаа биелүүлэхийг хүлээ. Шинэ арга барилаар ажилла. Гэхдээ хуучныгаа бүү март.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажлаа өөрчилж, шинэ нөхөдтэй болно. Сайн боломж бүү алд. Үдээс өмнө ямар ч ажилд онцгой хүчин чармайлт гарахгүй бөгөөд үр дүн нь ч шалихгүй байна. Түншүүд тань санхүүгийн тодорхойгүй байдалд таныг орхин одох бөгөөд та санхүүгийн цоорхойд үлдэнэ.


НУМ (11/22-12/21)

Хайр дурлал, гэр бүлийн харилцаа, хүүхэд олох, уран бүтээлч санаагаа хэрэгжүүлэхэд тохиромжтой өдөр. Шинээр ажил эхлээд хэрэггүй. Шинээр эхэлсэн бүхэн бүтэлгүйтнэ. Найз нөхөд ойр дотныхонтойгоо зөрчилдөж магадгүй. Хайр дурлалын адал явдлаас холуур бай. Хэт дэврүүн байдал гаргавал бусдын доог болно шүү.


МАТАР (12/22-1/19)

Ой санамж тогтворгүй байх өдөр. Аливаа зүйлийг удаан ойлгож, харин ойлгосноо мартахгүй байх болно. Сурагчдын хувьд сурах чадвар тийм ч сайнгүй байх төлөвтэй. Үүнд тэдний хэтэрхий тайван байдал нөлөөлнө. Өөрийгөө сайн дайчил, залхуурч болохгүй. Сурахын төлөө юугаа ч битгий хайрла.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр ямар ч уран бүтээлийн төсөл амжилттай байна. Албаны хүмүүс, гүйцэтгэх засаглалын төлөөлөгчидтэй харьцахад тохиромжтой. Онцгой зөн билиг санхүүгийн болон гэр орны ажил хэргийг амжилттай болгоно. Зожгирох хэрэггүй, өөрийгөө нэр алдартай, амжилттай хүн гэдгийг мэдэр.


ЗАГАС (2/19-3/20)

Санхүү, гэр орон, ажил төрөл, хувийн амьдрал бүгд тогтвор муутай байна. Сонирхолтой хүн танилцахыг хүсвэл эргэлзэлгүй хүлээн авч маш бага боломжийг ч ашиглан хариуцлагаа бэхжүүлэхийг хичээ гэж од эрхэс зөвлөж байна. Та бусдад татагдамтгай, итгэмтгий болно. Олонхи нь ивээн тэтгэгчийн үүрэг гүйцэтгэж бүх хүмүүст сайхан сэтгэлээр хандана. Бусдын хэрэгт заавал оролцох гэж бүү итгэ. Хүрч чадахгүй зүйл рүүгээ бүү тэмүүл.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.