Оюутан эргүүлүүд хүн амины хэргийг шуурхай илрүүллээ

768

 

Оюутан эргүүлүүд хүн амины хэргийг шуурхай илрүүллээНийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай хамтран "1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл уг арга хэмжээний хүрээнд дүүргийн Цагдаагийн II хэлтэст эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнх-март нар Хавдар судлалын автобусны буудлын орчимд иргэн Т-г автобуснаас буух үед нь 25 настай Т, 23 настай Б нар бүлэглэн 195 мянган төгрөг болон бусад бичиг баримт хулгайлж байсныг газар дээр нь таслан зогсоожээ.

Мөн Баянзүрх захын ойролцоо 04 сарын 17-ны 16 цагийн орчимд 40 гаруй настай эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ирээд нас барлаа гэсэн дуудлагын дагуу тухайн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан БХИС-ийн сонсогч Д.Төгөлдөр, Т.Багабанди нар тус хэргийн сэжигтэн болох 60 настай М, 38 настай Э нарыг 24 цагийн дотор шуурхай илрүүлсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

 

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>