“Татварыг одоо нэмчихээр далд эдийн засаг руу шилжчихнэ”

769

 

“Татварыг одоо нэмчихээр далд эдийн засаг руу шилжчихнэ”Эсэргүүцсэн талууд олон байсан ч, улстөрчид татвар нэмсэн. Өөр арга байхгүй байна гэх зүйлийг эрх баригчдын олонх хэлж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ  "Эдийн засагт хүндрэл учирч байгаа нь ганц Монголынх биш, бүс нутаг дэлхий дахинд үүсч байгаа. Энэ үед бизнесийнхнийг, татвар төлөгчдийг дэмжиж, ард түмний нуруун дахь ачааг хөнгөлж, хүмүүсийн бүтээлч хөдөлмөрийг урамшуулах хууль явдаг. Долоохон хоногийн дараа эхний татвар нэмэгдэхэд хүнд цохилт болно. Үүнийг засахын төлөө цөөхөн гишүүнтэй бүлэг ажиллахыг эрмэлзэнэ. Монголын ард түмэн ойлгох байх, тэмцэх байх, эрх баригчдад учрыг нь ойлгуулах байх. Иргэд парламентын гадна сөрөг хүчин болж ажиллах нь чухал юм шүү. Иргэн бүрийн хариуцлага. Ийм нөхцөлд хариуцлагатайгаар байр сууриа илэрхийлж, шаардлагаа тавих ёстой.” гэж байна. Түүнчлэн тэрбээр татвар нэмэхгүйгээр асуудлыг шийдэх боломж байсан уу гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Нэгд орон тоогоо танах ёстой. Нөгөө талдаа илүү зардлуудаа танах ёстой байсан. Төрд байгаа өмч хөрөнгүүдээ хувьчлах ёстой. Хувьд ачааллаа шилжүүлэх цаг үе байсан. Татварыг тогтвортой байлгах ёстой байсан. Одоо нэмчихээр далд эдийн засаг руу шилжчихнэ. Өөрөөр хэлбэл татварын орлого багасна. Энэ хийж байгаа арга хэмжээ нь эсрэг үр дүнтэй болчихоод байгаа юм.” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>