|
Видео

Шинэ мэдээ

Х.Бадамсүрэн орос туслахтайгаа хойд хөршид зугаалаад иржээ

 

 

Х.Бадамсүрэн орос туслахтайгаа хойд хөршид зугаалаад иржээАнхны тушаалаараа үйлдвэрийн мөнгөөр машин авч, улмаар байрны засвар, тансаг тавилга худалдан авахад нийтдээ хагас тэрбум давсан төгрөг зарцуулаад байгаа Х.Бадамсүрэн захирлын 02 тоот тушаал нь орос бүсгүйг туслахаараа ажилд авах тухай байв.

Түүний нарийн бичгийн дарга Анна Юрьевна Симоново гэх гуч гаруйхан настай 175 см өндөр нуруутай гоолиг, ямар ч эр хүн эргэж хармаар сайхан "амьтан” аж. Жар гарсан насандаа жаргаж яваа Х.Бадамсүрэнд сүр нэмж, чимэг зүүсэн Анна бүсгүй ч адтай нэгэн бололтой. Гадаад айлчлал болгонд нь дагаж явах төлөвтэй. Тэд хамтдаа ОХУ-д 10 хоногийн томилолтоор "зугаалаад” ирсэн. Одоо харин томилгоогоо жигдрүүлчихээд барууны орнуудаар аялах тов гаргаад сууж байгаа гэсэн.

Х.Бадамсүрэн ч унтлагын өрөөгөө 40 саяар тохижуулж, хэнд бяраа гайхуулсан нь одоо тодорхой болж байна. Тэрээр сонгон шалгаруулалтгүй томилгоо хийдэг, хувийн тансаглалдаа их хэмжээний мөнгө гаргуулдаг гэх мэт хууль зөрчсөн үйлдлээрээ нийгэмд сөрөг хандлага хэдийнэ авчирсан. Одоо нэрмээс болгож олноос содон орос туслахаараа анхаарал татаж эхэлсэнд МАН-ын удирдах түвшинд хүртэл дургүйцэл илэрсэн сурагтай. Х.Бадамсүрэнгийн балгаар МАН муухай харагдаж байгааг тэд анхаарч, энэ тухай яриа намын байранд өрнөөд эхэлжээ.

 
UB Info.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.