|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 10:15
Өнөөдөр, 09:14

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилогчид уулзжээ

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилогчид уулзжээ

 

АН-ын дарга С.Эрдэнэ тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй гишүүдтэйгээ өчигдөр уулзалт хийсэн байна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Х.Батгулга, Л.Болд, Г.Батхүү, Баабар, Р.Амаржаргал, Б.Жаргалсайхан нар илэрхийлээд байгаа. Эдгээрээс өчигдрийн уулзалтад Баабараас бусад нь өөрсдөө болон төлөөний хүнээрээ дамжуулан оролцсон аж. Тэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааг хэрхэн хийх талаар санал солилцсон банна. Гэхдээ яг тогтсон эцсийн шийдэлд хүрээгүй бололтой. Тиймээс АН-ын Хууль дүрмийн газрын хуульчид нэр дэвшигчдийн саналуудыг харгалзан сунгааг зохион байгуулах асуудлыг зохицуулсан материалыг боловсруулахаар болжээ. Тэд боловсруулсан материалаа нэр дэвшихийг горилогч нарт өнөөдөр өгөх гэнэ. Хэрэв горилогчид боловсруулсан төсөлтэй танилцаж бүгд зөвшөөрсөн тохиолдолд тэр дагуу сунгааг явуулахаар тогтсон байна.


Ж.БАЯР


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.