"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэнгийн үеэр шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгоно

851

"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэнгийн үеэр шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгоно

 

"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг энэ сарын 21-24-ний өдрүүдэд "Мишээл экспо" төвд зохион байгуулагдана. 

Үзэсгэлэн яармаг өнөөдөр 14:00 цагт "Мишээл экспо” төвд нээлтээ хийх бөгөөд нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Боловсролын зээлийн сан”-гийн захирал П.Лхагвасүрэн, их, дээд сургуулийн удирдлагууд оролцоно. 

БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, "Мишээл экспо” компани хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Нийслэлийн боловсролын газар, "Боловсролын үнэлгээний төв", Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, "Боловсролын зээлийн сан", арилжааны банкууд зэрэг 90 гаруй байгууллага оролцох юм.

Үзэсгэлэн яармагийн үеэр ЕБС-ийн ахлах ангийн төгсөгчдөд мэргэжил сонголтын чиг баримжаа олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн ЭЕШ-т хамрагдах талаар мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгөх юм.  

Түүнчлэн "Боловсролын зээлийн сан", арилжааны банкуудын хамт "Мишээл экспо” төвд ажиллаж тус зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээлэл өгөх зэрэг олон талын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Иймд эцэг, эхчүүд, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>