Урт цагааны талбайг автозогсоол болгосноор түгжрэл 20 хувиар буурна

651

 

Урт цагааны талбайг автозогсоол болгосноор түгжрэл 20 хувиар буурна"Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны урд талын 3158 метр квадрат талбай бүхий авто зогсоолын шинэчлэлтийн ажлыг дүүргийн төсвийн урсгал засварын хүрээнд эхлүүлжээ.

Жуулчны гудамж, "Бөмбөгөр” худалдааны төв орчимд худалдаа үйлчилгээний олон цэг байдаг ч зогсоолын хүрэлцээ хангалтгүйн улмаас түгжрэл үүсдэг байна.

Урт цагааны урд талын талбайг автозогсоол болгон ашигласнаар замын хөдөлгөөний түгжрэл 20 орчим хувиар буурна гэж албаныхан үзэж байгаа юм. Түүнчлэн энэ хэсэгт байрласан худалдааны асруудыг өөр газар шилжүүлж байгаа юм.

Цаашид Урт цагааны урдуур автозам тавьж Төмөрчний гудамжийг /Найман шаргын зам/ Бөмбөгөр худалдааны төвийн замтай холбосон хоёр урсгал бүхий автозамтай болохоор төлөвлөж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>