СОНГУУЛИАС ҮҮССЭН МӨРГӨЛДӨӨН

345

 

СОНГУУЛИАС ҮҮССЭН МӨРГӨЛДӨӨН2008-07-01-ны сонгуулийг будлиулснаас үүссэн жагсаал цуглааныг МАН-ын дарга С.Баярын ЗГ-нь ЦЕГ-ын тусгай тасгийн албан хаагчдыг энгийн хувцас өмсгөн дунд нь оруулж үймээн болгож хувиргаад 20-иод хүн буудаж, 5 хүний амь хөнөөж, хүүхэд залуусыг олноор нь барьж, шоронд хийж байсныг уншигч та санаж байгаа бизээ.

 

2008-07-01-ны шөнө баривчлагдсан хүүхэд залуучуудын заримыг Дэнжийн-1000 дахь хорих газарт хорьж байжээ.

 

Тэр үед ЦЕГ-ын албан хаагчид уг Дэнжийн-1000-ын хаяг тогтоох газарт хоригдож байсан хүүхэд залуучуудын бороохойгоор толгой түргүй балбаж байсан гэдэг.

 

Мөн уух ус өгөхгүй бараг 72 цаг хорьжээ.

 

Энэ бол Монголчуудын хувьд эмгэнэлт цаг үе юм.

 

Тэр үед муу эр дайнд хөөрнө гэдгээр Цагдаа нар, Хоригдож байсан залууст хандан Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Онц байдал зарласан та нарыг бүгдийг нь буудаж алах болно гэж агсарч байсан гэдэг.

 

Ингээд гудамжинд явж байсан Микро-автобусуудыг дайчлан Дэнжийн-1000-ын хориход хоригдож байсан хүмүүсээс нэг Микрод 15 хүнийг гавлан чихэж үүдэнд нь 2 буутай цагдаа суулан авч явжээ.

 

Ингээд хэсэг хугацааны дараа микрууд хоосон буцаж ирэх бөгөөд ирсэн цагдаа нар бүгдийг нь жалганд аваачаад буудчаад ирлээ. Алив дараагийн 15-ыг нь хурдан суулга гэгчлэн зөөж байсан байна.

 

Энэ тухай УИХ-ын нээлттэй сонсгол дээр Дэнжийн 1000-д хоригдож байсан гэрчүүд нотлон өгүүлсэн байдаг.

 

Тэнд хоригдогчдын ихэнх нь 15-21-насны залуучууд байжээ. Гэтэл дунд нь 40-өөд настай нэгэн ах баригдсан байж гэнэ.

 

Мань ах уг нь тэр орой зүгээр л ажлаасаа тараад найзтайгаа нэг шил юм уучаад салаад гэррүүгээ алхаж байжээ.

 

Гэтэл тэр шөнө гай таарч Цагдаа нар бага тойргийг бүхэлд нь бүслэн хаагаад хэнийг ч гаргахгүй баривчилж байж гэнэ. Үүнд мань ах өртсөн нь тэр аж.

 

Нөгөө ахыг Дэнжийн 1000-д байхад нь хэргээ хүлээхгүй бол буудаж ална гэжээ. Ах амьд гарах гэж цагдаагийн хэлсэн болгоныг хүлээж гарын үсгээ зурсан гэнэ.

 

Ингээд ахыг гавлан хэдэн залуутай хамт Микробусанд суулган явж гэнэ. Тэр үед ах учиргүй айж, бачимдаж орлиж хашгирч байсан тул Цагдаа нар түүнийг олон удаа бороохойджээ.

 

Ингээд нөгөө хүмүүсийг Ганц худгийн хашааруу оруулан нэгэн камерт хорьж гэнэ.


Гэтэл ах амь гарсандаа баярлаж, уйлж байлаа гэдэг юм.

 

Хамт хоригдож байсан залуучууд нь ИШ ах минь та яасан гэнэн хүн бэ. Гэмгүй хүнийг шүүхийн тогтоолгүй буудна гэж юу байхав.

Түрүүнээс хойш та буудаж ална гэхэд нь итгээд л сандарч хашгираад байсан уу гэж гэнэ .

 

Харин мань АХ яг болсон үйл явдлыг УИХ-ын нээлттэй сонсгол дээр хэлж, бодит байдлыг олон нийтэд хүргэсэн гавъяатай хүн юм шүү.

24tsag.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>