“Алт-2” Заамарыг дахин самарна
Уул уурхай уг нь өгөөжтэй салбар. Төр засаг хуулиа сахиулж, уул уурхайн компаниуд үүргээ хэрэгжүүлдэг бол Монгол Улсад төвлөрч байгаа хөрөнгө оруулалт одоогоос хэд дахин илүү, ард түмэн уухайлан дэмжих байлаа. Харин уул уурхай хөгжсөн өнгөрсөн он жилүүдэд энэ байдал эсрэгээрээ хэрэгжсээр, ард түмэн байнгын бухимдал, эсэргүүцэлтэй байх боллоо.