|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 06:20
1-12-2017, 11:10

Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэм 5.1 жилийн ял авлаа

Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэм 5.1 жилийн ял авлааЧингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор /Төрийн банкны орлогч захирал асан/ шүүгдэгч Төмөрбаатарын Дорждэрэмийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан, шүүгдэгч Цэеэ-Ойдовын Алтансүхийг бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268,2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмийг 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269,1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн. 
Мөн Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49,2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмээс 25,000,000 төгрөг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.