Ялалтын баярын түүхэн гэрэл зургууд

659

1945 оны тавдугаар сарын 9.   Дэлхийн хоёрдугаар дайн  дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

 Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдаж, 70 сая хүн халуун амь, бүлээн цусаа өргөжээ.

Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар 1 триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.

 Ялалтын баярын өдөр  монголчууд бидний хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Монголчууд уг дайнд хөрш ОХУ-ын холбоотон болж, ах дүү улаан армийнханд агт морь, хувцас, хоол хүнсээр тусалсан ард түмэн билээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>