Ялалтын баярын түүхэн гэрэл зургууд
1945 оны тавдугаар сарын 9. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.
Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдаж, 70 сая хүн халуун амь, бүлээн цусаа өргөжээ.
Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар 1 триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.
Ялалтын баярын өдөр монголчууд бидний хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Монголчууд уг дайнд хөрш ОХУ-ын холбоотон болж, ах дүү улаан армийнханд агт морь, хувцас, хоол хүнсээр тусалсан ард түмэн билээ.