Өсвөр насанд шорвог хоол идвэл зүрхний шигдээс болно - See more at: http://www.wikimon.mn/content/75030.shtml#sthash.6o38yRlG.dpuf

846
Өсвөр насандаа хэтэрхий шорвог хоол идвэл зүрхний шигдээс өвчтэй болох магадлалтай гэдгийг эрдэмтэд мэдээлэв. Давс гээч энэ зүйл судасны уян хатан байдлыг үгүй хийх чадвартай гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа юм. 

Тэд судалгаандаа 700 хүнийг сайн дураар хамруулжээ. Ингээд дүн гартал судасны уян хатан байдал нь алдагдсан өсвөр насныхны хувьд зүрх, судасны тогтолцооны асуудал бий болдог гэсэн дүгнэлт гарав. 

Натри гэдэг бодис судасны уян хатан байдалд ихэд нөлөөлдөг байна. Давсыг ихээр хэрэглэвэл судасны бүтцэд таагүй өөрчлөлтүүд гарна. Шорвог хоол идээд байвал цусны даралт ихэсч, судасны хананууд илүү хатуулаг болдог аж. Тиймээс эмч нар хоол хүнсэндээ давс ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзахыг зөвлөв. Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>