|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 705 СУРАЛЦАГЧ 12-Р АНГИА АМЖИЛТТАЙ ТӨГСӨЖ ЭРДМИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 705 СУРАЛЦАГЧ 12-Р АНГИА АМЖИЛТТАЙ ТӨГСӨЖ ЭРДМИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ

Энэ хичээлийн жилд Өмнөговь аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 21 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнээс 11 сургууль нь бүрэн дунд боловсролыг эзэмшүүлж байна. Тэгвэл өнөөдөр 12-р ангиа амжилттай төгсөж байгаа 705 суралцагч эрдмийн баяраа хийлээ. 2016-2017 оны хичээлийн жил Өмнөговь аймгийн боловсролын салбарт онцлох үйл явдлаар дүүрэн байлаа. Улсдаа хамгийн олон хүүхдийн суудалтай буюу 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль, спортын төрөлжсөн сургалттай сургуулиудыг барьж ашиглалтанд оруулсан бол Үндэсний лаборатори 1-р сургууль Монгол улсын тэргүүний сургууль, Улсын тэргүүний 3-р сургуулийн захирал С.Адилбиш Монгол улсын гавьяат багш болсон амжилтаар эрдмийн баяраа угтлаа. Мөн манай аймгийн багш сурагчид улс бүсийн чанартай олимпиад уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцсон байна. Эрдмийн их далайгаас амьдралын алтан босгыг алхаж байгаа суралцагч нартаа болон хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид боловсролын салбарт ажиллаж байгаа ажилчид албан хаагчиддаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 705 СУРАЛЦАГЧ 12-Р АНГИА АМЖИЛТТАЙ ТӨГСӨЖ ЭРДМИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 705 СУРАЛЦАГЧ 12-Р АНГИА АМЖИЛТТАЙ ТӨГСӨЖ ЭРДМИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.