ЭВШЭЭЛГЭХ НЬ ЯДАРГАА СТРЕССИЙГ ТАЙЛДАГ ГЭДЭГТ ИТГЭХ ҮҮ?

771

ЭВШЭЭЛГЭХ НЬ ЯДАРГАА СТРЕССИЙГ ТАЙЛДАГ ГЭДЭГТ ИТГЭХ ҮҮ?Ёс зүйн талыг түр орхиё…Хэрэв эвшээлгэмээр санагдвал биеэ барихгүй эвшээлгэхийг эрдэмтэд зөвлөж байна. Яагаад гэвэл эвшээлгэх нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг нь батлагджээ.

Эвшээлгэх нь ядаргааг тайлж тухай үеийн сэтгэлзүйн ачаа, дарамтыг бууруулж, уушгин дахь агаарыг шинэчилж байдаг байна.

 үед хүний биеийн бүх үндсэн тогтолцоонууд оролцдог бөгөөд амны хөндий, нүүр хүзүүний булчингууд чангаран хөдөлгөөнд орсноор толгой дахь цусны эргэлт бүхэлдээ идэвхждэг аж. Тархины цусан хангамж сайжирч бодисын солилцоо түргэссэнээр түүний үйл ажиллагаа илүү хурц болдог байна. Үүнээс гадна эвшээлгэх нь стрессийг багасгах үр нөлөөтэй  нь ч тогтоогджээ.

Нэг сонирхолтой баримт дурьдвал, Эртний ромд багш нь шавь нараа эвшээлгэх дасгал хийлгэж хичээлийн идэвхийг нь дээшлүүлэхээс гадна сэтгэлзүйн хувьд тайвшруулах үр дүнтэй гэж үздэг байжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>