Хүн, мичний тархины 367 ген адилхан

582

Хүн, мичний тархины 367 ген адилхан

 

Өмнө нь хоорондоо тун ойролцоо хэмээн ойлгодог байсан хүн, шимпанзе мичний тархины гадаргуу өөр болохыг Хятад, Орос, германы эрдэмтдийн баг тогтоожээ.

Хүний тархины гадаргуугийн бичил бүтэц нь хувьслын явцад өөрчлөгдсөнөөр анатомийн хувьд мичнийхээс өөр болсон байна. Хөгжлийн явцад тархины гадаргуу хамгийн их өөрчлөгдсөн гэнэ. Тархины гадаргуугийн зургаан давхарга тус бүрдээ мэдээлэл боловсруулахад зориулсан онцгой үүрэгтэй. Энэхүү үүргээ гүйцэтгэхэд тархины эд эс бүр ажилладаг бөгөөд 2320 ген нь зөвхөн хүний хийж чадах үйлдлийг гүйцэтгэдэг аж. Харин мич, хүн хоёрын тархины гадаргуугийн 367 эс л ижил үүрэг гүйцэтгэдэг байна.

Үүнээс гадна мичний төрлүүдэд ч хоорондоо харилцан адилгүй үүрэг гүйцэтгэдэг тархины гадаргуугийн ген бий. Тухайлбал, шинпанзе, нохой сармагчны тархины гадаргуугийн 133 ген хоорондоо эрс ялгаатай юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>