ИРГЭДЭЭ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХИЙГ ХОТЫН УДИРДЛАГУУД УРИАЛАВ

440

ИРГЭДЭЭ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХИЙГ ХОТЫН УДИРДЛАГУУД УРИАЛАВ

"Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн дөрөв дэх жилдээ болж байна. Энэ жилийн марафонд хамгийн олон хүн оролцож байгаагаас гадна хотын удирдлага анх удаа иргэдээ уриалан, хамт гүйснээрээ онцлог байв. НИТХ-ын дарга Ц.Сандуй 5000 метрийн зайд иргэд, залуустайгаа хамтдаа гүйлээ. Өмнөх жилүүдийн олон улсын гүйлтийн тэмцээнийг хотын удирдлагууд зөвхөн нээдэг байсан бол энэ жил иргэдээ уриалан, манлайлж гүйснийг иргэд сайшааж байсан юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй марафон гүйлтээр хичээллэдэг байсан бөгөөд одоо ч Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн зэрэг албыг хашиж байгаа спортыг дэмждэг нэгэн юм. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Уугантай 5 км-ийн зайд хамт гүйн барианд орж ирлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>