Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

432

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

 

Малчид, иргэдийн анхааралд: 24-26-нд ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 05-р сарын 23-ны өдрийн 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 22 градус дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 23-ны 20 цагаас 05 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм өдөртөө 19-24 хэм Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм өдөртөө 27-32 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм  өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 19-24 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  хойноос  секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 хэм өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговиййн нутгаар 5-10 хэм бусад нутгаар 9-14 хэм өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм өдөртөө 26-28 градус дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 29-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд  зарим газраар секундэд 15-17 метр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө   20-25 хэм говийн бүс нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав,  Дорнод-Монголын тал нутгаар  шөнөдөө 14-19 хэм өдөртөө 31-36 хэм бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 27-32 градус дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>