Соёмботой уулын газрыг олгосон хүн

537

 

"Умаа хум толгой" буюу бидний нэрлэж заншсанаар Соёмботой уулын бэлийг ухаж байгаа мэдээлэл өчигдөр /05.23/ цацагдаж эхэлсэн. Уулын бэлийг нэлээд хэд хоногийн өмнөөс ухаж, гадуур нь хашаа татжээ. Энэ талаар Богд уулын хамгаалалтын захиргаанаас тодруулахад "Аялж уул” гэх компани 2016 оны хоёрдугаар сард Соёмботой уулын бэлд газар эзэмших зөвшөөрөл авсан байна. Одоогоор газар эзэмших зөвшөөрөл болон бусад баримт бичигтэй нь танилцаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн байна.

 

Харин энэхүү газрыг олгосон эрхэм нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд асан Н.Батцэрэг болохыг "ШИЛЭН ЦОГОО" буюу Tsogtgerel Bat өөрийн цахим хуудсан дээрээ жиргэсэн байна. 

https://www.facebook.com/tsoglion/posts/1823686754616090

18581490_1823686697949429_4517049507933629608_n 18620019_1823686711282761_374075108714177367_n 18670796_1823686704616095_5818788033186983448_n 18671327_1823686707949428_3855751256933499678_n

Энэхүү Соёмботой уулыг анх Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн шовх уулыг Умаа хум толгой гэж нэрлэж байв. Богдын ундны усыг ариусгах зорилгоор Өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачлагаар дээр дурьдсан газар дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэнээс хойш "Умаа хум толгой" гэх болжээ. 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг "Соёмбо толгой" гэх болжээ.


FACT.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>