|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улс ОУВС-ын хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын зээл авахаар боллоо

 

ОУВС-ийн захирлуудын зөвлөл монголын цагаар өчигдөр шөнө хуралдаж, Монгол Улсыг тус сангийн "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэр гаргажээ. ОУВС-д Монгол Улс хамрагдсанаар 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Уг хөтөлбөрт БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр тэрбум ам.долларын өртөгтэй свап хэлэлцээр багтаж байгаа аж. Харин үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар төлөвлөсөн байна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр" нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. Тэгвэл олон улсын валютын сантай хэрэгжүүлэх Өргөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж юу болоод энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дагаварыг 24 баримтаар хүргэж байна. 


 

Монгол Улс ОУВС-ын хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын зээл авахаар боллоо

 


 

"Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр" нь ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь

 

Баримт 1. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Олон улсын валютын сантай хамтран "Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр болсон.

 

Баримт 2. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгохбөгөөд ОУВС болон олон улсын байгуулагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах юм.

 

Баримт 3. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсыг 24 сар буюу богино хугацаанд хэрэгждэг "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах боломжгүй гээд, илүү хүнд нөхцөлтэй, удаан хугацаанд буюу таван жил хүртэл үргэлжилдэг "Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр" санал болгосон нь энэ юм.

 

Баримт 4. "Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр" нь Олон улсын валютын сан манай улсад хэрэгжүүлдэг "Стэнд бай” болзолт зээлийн хөтөлбөрүүдээсээ хамгийн урт хугацаатай, өндөр нөхцөл, шаардлагатай аж.

 

Баримт 5. Энэ хөтөлбөр нь төлбөрийн тэнцвэр алдагдсан, эдийн засаг нь онцгой хүнд байдалд орсон орнуудад олгодог гэдгээрээ "Стэнд бай”-тай төстэй боловч илүү нягт, хугацаа шаардсан хамтын ажиллагааны зээл гэдгээрээ ялгаатай юм. Товчхондоо "Extended fund facility” бол ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм.

 

Баримт 6. "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг, санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хуга­цаанд тухайн улс биелүүлэх ёстой байдаг. Тэгвэл "Extended fund facility” хөтөлбөрт хамрагдахын тулд зээл авахаасаа ч өмнө ОУВС-гийн тавьсан шаардлага нөхцлийг хангах ёстойболдог байна.

 

Баримт 7. Мөн энэхүү зээлийг авсан улс ОУВС-гийн гишүүн орнуудаас тавьсан болзлын хүрээнд эдийн засгийн салбартаа тогтолцооны эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болдог аж.

 

Баримт 8. ОУВС-гийн хөтөлбөрүүд жирийн иргэдийн нуруунд ачааны хүндийг үүрүүлдэг гэдэг утгаараа эрх баригчдад халтай байдаг. Энэ ч утгаараа энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл нийт долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх юм.

 

"Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр"-ийн эерэг болоод сөрөг үр дагавар юу байх вэ

 

Баримт 9. Хугацааны хувьд гурван жил буюу 36 сар, шаардлагатай тохиолдолд нэг жил сунгадагЗээлийг нэгмөсөн өгөхгүй, тодорхой хугацаанд, шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр шилжүүлдэг.

 

Баримт 10. ОУВС манайд зээл өглөө гэхэд энэ журмаар л олгоно. 450 сая ам.доллар батлагдсан тохиолдолд үүрэг амлалт өгч, авалцсаны дараа нэг удаадаа хамгийн дээд тал нь 100-150 сая ам.доллар орж ирнэ гэсэн үг. Шаардлагыг нь хангахгүй бол дараагийн мөнгө орж ирэхгүй юм байна.

 

Баримт 11. Шаардлагууд нь эхэндээ төлбөрийн балансыг тэнцвэржүүл, төсвийн алдагдлыг төдөн хувьд хүргэ, төрийн өмчийн компаниудын алдагдлыг багасга, төрөөс татаас өгдөг байдлаа зогсоо, зээлээ хумь гэх мэт ерөнхий шинжтэй байдаг аж.

 

Баримт 12. Харин яваандаа "Тэтгэврийн тогтолцоог шинэчил”, "Орон сууцны ашиглалтын зардлыг нэм”, "Эрчим хүчний үнийг чөлөөл” гэх мэтээр нэг салбар руу тухайлан хандсан шинжтэй болж ирдэг байна.

 

Баримт 13. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжиж эхэлбэл 2019 онд хуримтлал хэлбэрээ олгохоор төлөвлөсөн хүүхдийн мөнгийг олгохгүй байхаар ОУВС-тай тохирчээ.

 

Баримт 14. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд олгохоор төлөвлөсөн байна. Үүнээс хэмнэсэн мөнгийг эмзэг бүлгийнхэнд олгох хүнсний талонд зарцуулах аж.

 

Монгол Улс ОУВС-гаас өмнө нь хоёр удаа зээл авч байжээ

 

Баримт 15. Монгол Улс ОУВС-гаас гурав дахь удаагаа хандахдаа хамгийн хүнд шаардлага нөхцөлтэй "Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр"-т нь хамрагдахаар боловӨмнө нь арай зөөлөн нөхцөлтэй "Стэнд бай” хөтөлбөрт хоёр удаа хамрагдаж байв.

 

Баримт 16. 1991 он 13.75 сая ам.долларын зээл авч байсан бол 2009 он 229.2 сая ам.долларын зээл авч байжээ.

 

Баримт 17. Сангийн сайд Б.Чойжилсүрэн "ОУВС-тай зургаан сарын турш хэлэлцээ хийж "Extended facility fund" буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо" гэдгийг анх мэдэгдсэн.

 

Баримт 18. Хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллар. Энэ мөнгийг донор орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас босгохоор болсон. Үүний дотор БНХАУ-ын Ардын банк хийсэн хоёр тэрбум ам.долларын своп хэлэлцээрийг хойшлуулахаар болсон. Цаана нь үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон хандивлагч орнуудаас босгохоор төлөвлөсөн байна.

 

Баримт 19. Хөтөлбөрийн хүрээнд гурван үндсэн бодлого хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, төсвийн бодлогыг сайжруулнахоёрдугаарт, мөнгөний бодлого дээр тодорхой арга хэмжээ авнагуравдугаарт, банкны салбарын зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөнОУВС-тай хийсэн хэлэлцээрийг Захирлуудын зөвлөлөөр нь батлуулахаас өмнө манай тал гурван ажил хийх ёстойаж.

 

Баримт 20. Тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлнэ.

 

Баримт 21. Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн төвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах, улмаар нэмэгдүүлэх нөхцөл бололцоотойгоор хэрэгжүүлнэ.

 

"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжихтэй холбоотойгоор МҮЭХ-оос Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байв

 

Баримт 22. Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх гэж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбоотойгоор МҮЭХ-ноос Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүст мэдэгдэл хүргүүлж байв.

 

Баримт 23. Энэхүү мэдэгдэлд: "Дээрх хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан байдлаар тохиролцсон зарим үндсэн нөхцөлүүд, тухайлбал нэр бүхий татвар, шимтгэлийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй байх гэх мэт нөхцөлүүдээр тохиролцон хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 заалтууд зөрчигдөх, улмаар хэлэлцээрийн хэрэгжилт, биелэлттэй холбогдон хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх эрх зүйн нөхцөл бүрдэж болзошгүй"-г МҮЭ-ийн холбооноос мэдэгдлээ. 

 

Баримт 24. Уг асуудлаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарт мэдэгдэл хүргүүлсэн байна. 

 

24tsag.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.