4Minute тоглолтын үеэр 16 хүн амь үрэгджээ
Өмнөд Солонгосын Еонхап агентлагт, "Ослын газарт 12 хүн, харин эмнэлэгт хүргэгдсэний дараа дахин хоёр хүн амиа алдсан. Бусад хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлж байгаа” гэж аврах багийн нэгэн ажилтан мэдээлжээ.
Технологийн пүүсүүдэд зориулсан олон талын зориулалт бүхий цогцолбор Пангео Техно Уоллид зохион байгуулах фестивалиудын хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд нийт 700 орчим хүн оролцсон байна.