Толгой таллаж өвдөх үед хийх цэгэн иллэг хийх арга

1391
Ерөнхий
Хүйтэн сэрүүний улирал болоход гадны хүйтэн ба тасалгааны халуун, ханиад томуу зэргээс үүдэлтэйгээр толгой таллаж өвдөх нь өргөн ажигллагддаг (Орос, Баруунд толгой таллаж өвдөхийг мигрень / migraine гэдэг. ) Тухай бүрт толгой таллаж өвдөхөд хүргэсэн үндсэн шалтгааныг нь арилгах замаар өвдөлтийг намжаах нь хамгийн зохистой. Гэхдээ ажил их, ачаалал өндөр үед тэр бүр эмнэлэг явах боломж гардаггүй. Ийм нөхцөлд толгой таллаж өвдвөл хийх цэгэн иллэгийг танд хүргэж байна.

Иллэгийн төрөл, хийх арга

Тайвшруулах, суллах иллэг
Толгой таллаж өвдсөн үед гол төлөв тайвшруулах иллэг хийдэг. Тайвшруулах иллэг нь тасралтгүй, хөдөлгөөн нь удаан, жигд, эргэлдсэн хэлбэртэй. Хийх үед арьс хумигдан хөдлөх ёсгүй. Хурууны өндөгөөр дарахдаа дарах хүчийг ба дарах хугацааг аажмаар нэмэгдүүлнэ. Ингэхдээ дарах үед арьсан дээр хонхор үлдэх ёсгүй.

1-2 секундын дотор цэгийг тэмтрэн олоод дараа нь цагийн зүүний дагуу 5-6 секунд эргүүлэх хөдөлгөөн хийнэ. Ингэхдээ дарах хүчийг аажмаар нэмэгдүүлэн биенд гүн оруулна. Хамгийн зохистой эрчимдээ хүрээд 1-2 секунд үргэлжлүүлэн иллэг хийгээд дараа нь хуруугаа цагийн зүүний эсрэг буюу нар буруу эргүүлэн 5-6 секундын турш дарах хүчийг бууруулан суллана. Энэ бол нэг мөчлөг. Тэгээд иллэгийг 1 минут хийнэ гэсэн байгаа бол дээрх мөчлөгийг хуруугаа салгалгүйгээр үргэлжлүүлж 4 мөчлөг хийнэ, хоёр минут иллэг хийнэ гэсэн бол ийм мөчлөгө 8-ыг хийх болохоор 5 минутанд 20 мөчлөг хийнэ гэсэн үг. Дараа дараагийн мөчлөг дээр цэг дээр дарах эрчмийг нэмэгдүүлнэ.

Ингэж иллэг хийх үед халуу оргих, мэнэрэх, хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илрэх ёстой бөгөөд өөрийн мэдрэмжиндээ тулгуурлаад дарах хүчийг багасгаж, эсвэл ихэсгэн тааруулна.

Сэргээх, өдөөх иллэг
Харин сэргээх, өдөөх иллэгийг үед даралт нь богино бөгөөд хүчтэй, цэгнээс хурууг салгахдаа хурдан бөгөөд огцом хөдөлнө. Тасалдсан чичиргээ нь ийм иллэгийг нэг төрөл. Сэргээх иллэгийг хийх хугацаа нь 0,5-1 минут.

Ийм иллэгийг хийхдээ 1-2 секунд тэмтрэн цэгийг олоод 3-4 секундын турш цэгэн дээр дараа нар зөв эргэсэн эргэх хөдөлгөөн хийгээд дараа нь хуруугаа цэгнээс огцом холдуулаад дараа нь ахин дарна. Яг л шувуу хошуугаараа юм тоншихтой адил. Ийм хөдөлгөөнийг 8-10 удаа давтах бөггөөд нэг бүтэн мөчлөг нь 40-60 секунд үргэлжилнэ.

Хориглох зүйл
Хүний биед нөлөө үзүүлж байгаа болохор тохирохгүй нөхцөл гэж байдаг. Тэгэхээр бүх л төрлийн хортой ба хоргүй хавдар, хурц халуурал, идэвхтэй сүрьеэ, ходоод ба 12 нугаламт гэдэсний шарха, тураал, дотоод эрхтэний гүн гэмтэл, цусны эмгэг, сэтгэцийг хурц өдөөлт, жирэмслэлт, хөгшрөлт зэрэг нөхцөлд цэгэн иллэг хийхийг хориглодог.

Цэгүүд
Цэг нь бусад хэсгээс илүү мэдрэмтгий, заримдаа илүү хөндүүр байдаг бөгөөд дарахад мэнэрэх, ирвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Доор дурдагдсан цэгүүдийг зөвхөн тогой таллаж өвдөх гэлтгүйгээр толгойн бусад өвчний үед хэрэглэж болно. Зураг дээр нэг дор иллэг хийхэд хамгийн сайн үр дүн үзүүлдэг цэгүүдийг багцлан харуулсан байгаа. Хамгийн зохистой үр дүнд хүрэхийн тулд зураг дээр цэгийн багцуудын аль нэгийг нь сонгон иллэг хийнэ.
Цэг 1.
Тэгш хэмтэй бөгөөд шууны гадна талд, бугуйн дээд нугачаанаас 2 цунь /няслах мэт татсан дунд хурууны хоёр дахь үеийн урт/ зайнд байрладаг. Иллэг хийхдээ сууж байгаад баруун зүүн гартаа ээлжлэн хийнэ. Иллэг хийж байгаа гарын алгаар нь доош харуулан ширээнээ дээр тавьна. Иллэг хийх арга нь тайвшруулах, суллах. Иллэг хийхдээ нүдээ анина. Хугацаа дунджаар 5 минут орчим.

Цэг 2. Тэгш хэмтэй бөгөөд чамархайн дээр хуйхны зааг дээр байрладаг. Суугаад зүүн баруун талдаа ээлжлэн хийнэ. Иллэг хийх үед тохойг ширээн дээр тулна. Иллэг хийх арга нь тайвшруулах, зөөллөх. Хугацаа таван минут орчим. Нүдээ анина.

Цэг 3.Нүдний гадар буланд, хонхорт байрладаг. Цэг 2-т хийдэгтэй адил иллэг хийнэ.

Цэг 4.Тэгш хэмтэй бөгөөд чихний угт, шанааны доорх хонхорт байрлана. Иллэг хийх нь цэг 2-той адил.

Цэг 5. Хөмсөгний гадар үзүүрт, хонхор байрладаг. Тэгш хэмтэй. Сууж байгаад баруун зүүн талдаа ээжлэн иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 5 минут орчим.

Цэг 6. Тэгш хэмтэй, нүднгий дотор булангийн орчим, хамар руу 2-3 мм ойр гадар байрладаг. Тохойнуудаа ширээн дээр тавиад суугаагаас хоёр талаа нэгэн зэрэг иллэг хийнэ. Иллэгийн арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут. Нүд аниастай.

Цэг 7. Тэгш хэмтэй бөгөөд бөгөөд алганы ар талд алганы 1 ба 2 ясны хооронд байрлана. Суугаагаас иллэг хийнэ. Иллэг хоёр талаас ээлжлэн хийнэ. Иллэг хийлгэж байгаа гарын алга нь ширээн дээр байна. Иллэгийн арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут. Нүд аниастай.

Цэг 8. Тэгш хэмтэй. Гарын тохойгоор нь нугалах үед үүсдэг нугалаасны төгсөлд байрладаг. Баруун зүүн талдаа ээлжлэн иллэг хийнэ. Гар тохойгоороо бага зэрэг нугаларсан, ширээнд тулсан, алга ширээн дээр тавигдсан байх ёстой. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 9. Тэгш хэмтэй. Хөлийн эрхий хурууны хумснаас 3 мм орчим хөлийн долоовор хурууны зүгт явахад байрладаг. Суугаагаас хоёр хөлийн цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.


Цэг 10. Тэгш хэмтэй, шилбэн дээр шагайн дотор талаас 3 цунь дээр байрлана. Иллэгийг суугаагаас хоёр хөлийн цэгүүдэд зэрэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.


Цэг 11. Тэгш хэмтэй, хөлийн долоовор ба дунд хурууны гол байрлана. Суугаагаас хоёр цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 12. Тэгш хэмтэй. Хөлийн долоовор хурууны хумсны цагаанаас 3 мм зайнд байрлана. Иллэгийг суугаас хоёр цэгт зэрэг хийнэ. Хийх арга тайвруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 13. Тэгш хэмтэй тавхайн дээд талд өлмийн дөрөв ба тав дахь ясны толгойн хооронд байрлана. Иллэг хийх нь өмнөх цэгтэй адил.

Цэг 14. Тэгш хэмтэй. 6-р цэгийн дээд талд, байрладаг. Иллэгийг хоёр цэгт нэгэн зэрэг суугаагаас хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 15. Тэгш хэмтэй. Хөлийн чигчий хурууны хумсны цагааны өнцгөөс 3 мм зайнд байдаг. Суугаагаас хоёр цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга нь өдөөх, сэргээх. Хугацаа 0,5-1 минут.

Цэг 16. Тэгш хэмтэй. Улны нумарсан хэсэгт байдаг. Илэгийг суугаагаас хоёр цэгт зэрэг хийнэ. Иллэг хийх арга сэргээх, өдөөх. Хугацаа 0,5-1 минут.

Цэг 17. Тэгш хэмтэй. Толгойн дээр чихний дээд хэсэгт чамархай дээр байрлана. Чихийг урагш тонгойлгоод цэгийг олж байгаад хийнэ. Өмнөх цэгтэй адил иллэг хийнэ.

Цэг 18. Тэгш хэмгүй. Гэдсэн дээр хүйснээс 1,5 цунь доогуур байрлана. Суугаагаас гэдэсний булчингаа суллан хийнэ. Хийх арга сэргээх. Хугацаа 1 минут.

Цэг 19. Тэгш хэмгүй. Хүйснээс 6 цунь дээр байрлана. Хийх арга өмнөхтэй адил.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>