Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороотой

592

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороотой

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
 Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 20-25 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 27-32 хэм бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Халх голын саваар 3-8 хэм бусад нутгаар 8-13 хэм өдөртөө бүх нутгаар 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм бусад нутгаар 13-18 хэм өдөртөө бүх нутгаар 26-31 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм өдөртөө 27-29 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 17-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар, 16-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13,16-нд зарим газраар, 14,15-нд говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 21-26 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм өдөртөө 30-35 хэм бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна. 13,16-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>