Энэ өдрийн зурхай /2017.06.14/

511

Энэ өдрийн зурхай /2017.06.14/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 20. Буд гараг. Тооно одтой, Найман цагаан мэнгэтэй хар бич өдөр.

                          Барилдлага:Рашаан 
                          Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
                          Суудал: Гал

Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Сэтгэл санаа таагүй үед сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй болно. Их амарч сэтгэл санаагаа тайван байлга. Та ажилдаа сонирхлоо алдах болно. Санхүүгийн байдал огцом муудаж болно. Сэтгүүлч, улс төрч, тээвэр ба холбоонд ажиллагсдын ажил амжилттай ба ашигтай. Хэрэв та зарлагуудаа төлөвлөж, хамгийн шаардлагатайгаар хэрэглээгээ хязгаарлавал санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадна.


ҮХЭР (4/20-5/20)

Хариуцлагатай удирдагч байх өдөр. Өнөөдөр удирдагч хүмүүс хуучин ажил хэргийн тайланг тооцох, шинэ ажлаа төлөвлөх ажлуудыг нэгэн зэрэг амжуулж чадна. Олонхи үхрүүд өөрийн хүрээллийн хэн нэгний хувь заяа шийдвэрлэхэд оролцоно. Танаас бодит үр дүн хүлээж буй хүмүүсийг гонсойлгохгүйн тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийхийг хичээ. Өөрийнхөө нэр хүндийг сайтар хамгаалахыг од эрхэс зөвлөж байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хялбар амархан мөнгө олох оролдлого муу үр дагавар авч ирнэ. Санхүүгийн амжилтад хүрэхийн тулд тэвчээртэй бай. Энэ үед зээл бүү өг. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж бүх зүйл бүтэлгүйтэж эхэлнэ. Үргэлж хойш нь тавьж байсан асуудлуудаа шийдэж цэг тавь.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амжилт бол таны ажлын гол шалгуур. Та бүгдийг шинэчилж чадна. Зорилго, бодол санаагаа өөрчил. Мэдлэг туршлагаа өөрийнхөө зүйлд зориул. Асуудлыг бодит байдлаас нь харж шийдвэр гарга. Нэг үгээр хэлбэл зөвхөн өөрийнхөө шугамаар яв.


АРСЛАН (7/23-8/22)   

Холбоо өргөсгөх шинэ танилтай болох, сурлаганд сайн өдөр. Хувь заяанд өөрчлөлт гарах үе. Эрхэлсэн ажил болон тавьсан өрөөс салах болно. Өөртөө итгэлтэй урагшаа тэмүүл. Бүтээлч эрч хүчээр амжилт олно гэдэгт итгэ. Ойр дотны харьцаанд азгүйтэж, хайртай хүнтэйгээ муудалцахаас сэргийлэх өдөр.


ОХИН (8/23-9/22)

Ажлын өндөр чадвар, зорилгодоо хүрэх эрмэлзэл нь ямар ч ажлыг гүйцэтгэхэд тусална. Өөртөө өндөр зорилго тавь. Алдаа эндэгдлээс бүү ай. Шинэ санаагаа удирдлагадаа танилцуул. Үүнийг хэрэгжүүлэх түншүүд хай. Дэмжлэг авахын тулд албан ёсны байгууллагуудад ханд.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Зорилгодоо тэмүүлсэн хүмүүст бизнесээ дээшлүүлэх зам гарч ирнэ. Төлөвлөгөө сайн тунгаан бодож төлөвлөөрэй. Давстай хоолноос татгалз. Давс нь үе мөчний өвчнийг сэдрээж, цөсний чулууг үүсгэж даралт ихэсгэнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр унтууцах, сэтгэл хөдлөлтэй болохоор ажил дээр тав тухгүй, ганцаараа байхаар сэтгэлд муу юм бодогдох магадлалтай. Баримт бичигт гарын үсэг зурахгүй, зурсан ч таны нөхцлөөр байхгүй бололтой. Арга хэмжээ, аялал төлөвлөсний хэрэггүй. Дутагдаад байгаа тэнцвэртэй, зохицолтой мэдрэмжийг олж авахын тулд өөрийнхөө ажлыг сайн хийж гүйцэтгэ.


НУМ (11/22-12/21)

Сарын дундах арав хоног танд эрч хүч, өөртөө итгэх итгэл нэмэх тул та өөрийн нөөц боломжийг нээж чадна. Өөрийн хэрэгтэй хүн гэдгийг мэдэрч амьдралд ядаж ганц ч хүнийг аз жаргалтай болгох боломжтой бол та аз жаргалтай байх болно. Ажил хэргээ түр зогсоож өөртөө анхаарал тавь.


МАТАР (12/22-1/19)

Аюултай өдөр. Гэр бүл болон ажил мэргэжлийн холбоонд хүндрэл гарна. Гариг эрхсийн таагүй байрлал албан тушаал ахихад, ажилдаа дэвшилт гаргахад сөргөөр нөлөөлнө. Хүмүүст сайхан сэтгэлээр хандах нь таныг тоглоом шоглоомын бай болгож магад. Шударга байдал, алдаан дээрээ суралцах ухаан чинь алдсан байдлаа эргүүлэн авахад тусална.


ХУМХ (1/20-2/18)

Гайхалтай сонин содон зүйлүүдэд татагдана. Гэвч одоо бол алсын орныг зорих цаг биш, тэндээс та юу ч олж чадахгүй, харин ч алдана. Тайван амьдарч сурч, эрсдэл, хүнд ажил, сэтгэл зүйн болон бие махбодийн хүнд ачаалалаас татгалз.


ЗАГАС (2/19-3/20)

Таны эрэл хайгуул, бодсон зүйлс тодорхой биет хэлбэрээ олно. Санхүүгийн байдал ч маш тогтвортой болно. Хамгийн зоригтой, мөрөөдлийн төлөвлөгөөгөө биелүүлэх таатай цаг үеийг бүү алд. Хэрвээ хайнга хандаж цаг хугацаа алдахгүй бол таны амьдралын амжилт, ололт найдвартай, бат бөх байх болно.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>