ААН-ҮҮД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН ХУВЬЦААГАА ЗАРЖ БОЛНО

967

ААН-ҮҮД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН ХУВЬЦААГАА ЗАРЖ БОЛНО

 

"Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцааг төлбөртэйгөөр худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь эргүүлэн авах боломжтой болжээ. Энэ талаар Сангийн яамнаас ААН-үүд "Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцаагаа Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтой болсныг Сангийн яамнаас мэдэгджээ.
 Засгийн газрын зүгээс дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг энэ оны есдүгээр сарын 01 хүртэл худалдан авах аж.

Хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд Засгийн газарт худалдах хүсэлтээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) эсхүл Төрийн банкны салбарт хүргүүлэх боломжтой юм. Ингэхдээ аж ахуйн нэгжүүд ҮЦТХТ-д мөнгө тушаасан баримт, байгууллагын гэрчилгээний хуулбарын хамт өгөх ёстой юм. Харин хувь хүмүүс ҮЦТХТ-д мөнгө тушаасан баримт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт хүсэлтээ хүргүүлэх аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>