|
Видео

Шинэ мэдээ

McDonald’s болон Coca Cola компанийн орлого буурчээ

АНУ-ын хоол болон ундааны зах зээлд тэргүүлэгч хоёр компанийн ашиг орлого өнгөрөгч 7-9 дүгээр сар хүртэлх улирлын дүнгээр эрс буурсан үзүүлэлттэй гарчээ. Тус улсад бараа бүтээгдэхүүний борлуулалт тааруухан байгаа энэ үед McDonald’s-ийн орлого 30 хувиар, харин Coca Cola-гийн ашиг 14 хувиар буурсан байна. Дэлхийд алдартай энэхүү түргэн хоолны сүлжээний 1.07 тэрбум долларын ашиг нь Хятадад өрнөсөн хүнсний маргаанд өртсөнөөр орлого нь 4.6 хүртэл хувиар буурч, 6.99 тэрбум ам.доллар болжээ. Үүний зэрэгцээ, дэлхийн хамгийн том ундаа үйлдвэрлэгч групп нь 11.9 тэрбум долларын дэлгэрэнгүй хавтгай бүхий орлогоор 2.1 тэрбум долларын ашиг олсон байна. McDonald’s нь АНУ дахь хэрэглэгчдээ өөр бусад сүлжээ, ялангуяа сүүлийн үед үйл ажиллагаа нь мэдэгдэхүйц сайжирч байгаа Chipotle Mexican Grill хоолны газарт алдаж байгаа нь тус компанийн ашиг буурахад голлох нөлөөг үзүүлсэн гэж ажиглагчид тайлбарлаж байна.

       Түүнчлэн McDonald’s-ийн махны нийлүүлэлт тогтворгүй байгаатай холбоотойгоор Орос, Герман, ялангуяа Хятад улс дахь борлуулалт нь эрс буурчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.