|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 13:04
Өнөөдөр, 11:07
Өчигдөр, 16:37

Г.Шийлэгдамба шүүх хурлыг албаар хойшлуулж байна

Г.Шийлэгдамба шүүх хурлыг албаар хойшлуулж байна

 

АТГ-аас хээл хахуулийн гэм хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хурал энэ сарын 12-ны өдөр явагдах байсан ч түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай гэдгээр хойшлуулах хүсэлт гаргасны улмаас 10 хоногоор хойшилсон юм. Ингэснээр шүүх хурал энэ сарын 22-нд буюу маргааш болох юм.

Зарим хүмүүсийн ярьж буйгаар Г.Шийлэгдамба өмгөөлөгч Б.Энхзаяагийнхаа мөнгийг өөрөөсөө гаргаж БНХАУ-руу аялуулж байгаа гэх бөгөөд хэргийг шийдүүлэхгүй байх башир арга хэрэглэж байна гэж байгаа юм. Үнэхээр ч түүний өмгөөлөгч нь шүүх хурал болохын өмнөх өдөр буюу энэ сарын 11-нд Замын-Үүд боомтоор хил гарчээ. Энэхүү башир аргаа маргааш ч гэсэн хэрэглэж магадгүй байгаа гэнэ. Шүүх хурлыг олон дахин хойшлуулж цаг хожиж мартуулах, олны анхаарлыг өөр тийш нь эргүүлэх хандлага сүүлийн үед их гарах болсон.

Энэ хэргийн хувь заяа хөрөнгө мөнгөтэй, өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хэрэг шүүхээр шийдэгддэггүйг нотлох нэгэн жишээ болж магадгүй байна. Олон мянган доллар авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Шийлэгдамбын хэрэг хэрхэн шийдэгдэхийг иргэд, олон нийт анхааралтай ажиглаж байгаа юм.  

 
http://ardchilal.mn/16176.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.