Баяр наадмын өдрүүдэд өрхийн эмнэлэг ажиллана

393

Баяр наадмын өдрүүдэд өрхийн эмнэлэг ажиллана

Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 10-16-нд хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

2017 оны долоодугаар сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар "Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/93 тоот тушаал гарсан байна. Мөн энэ өдрүүдэд "Өргөө”, "Хүрээ”, "Амгалан” амаржих газарт ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томиллоо.

Түүнчлэн "Баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/90 тоот тушаалаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.