Усэйн болт ДАШТ-2017-гийн хоёр төрөлд өрсөлдөхөөр болжээ

290
 
Усэйн болт ДАШТ-2017-гийн хоёр төрөлд өрсөлдөхөөр болжээМОСКВА./TASS/. Ямайкийн ойрын зайн гүйгч Усэйн Болт хөнгөн атлетикийн ДАШТ-2017-гийн 100м-ийн гүйлт болон 4х100 м-ийн буухиа гүйлтэд оролцохоор болсон тухай Олон улсын хөнгөн атлетикийн холбооны /IAAF/ хэвлэлийн алба мэдээллээ.
 
Өмнө нь мэдээлж байснаар, өдгөө 30 настай тамирчин зөвхөн 100 м-ийн гүйлтэд оролцох гэж байжээ. Тэрбээр ДАШТ-ийн дараа тамирчны замналаа дуусгана гэдгээ мэдэгдэж байсан юм. Дашрамд дурдахад, хөнгөн атлетикийн ДАШТ 8 дугаар сарын 4-13-нд Лондон хотод болно.
 
Усэйн Болт бол Олимпын 8 удаагийн аварга, дэлхийн 11 удаагийн аварга хүн юм. Тэрбээр гурван Олимп дараалан 100 м болон 200 м-ийн зайд түрүүлсэн цорын ганц тамирчин билээ. У.Болт 100 м-ийн зайд 9,58 секунд, 200 м-ийн 19,19 секунд хурдалж, дэлхийн дээд амжилт тогтоосон нь одоо ч эвдэгдээгүй байгаа юм. Тэрбээр дэлхийн шилдэг хөнгөн атлетикчаар зургаан удаа шалгарч байв.
 
Х.Сарнай 
Эх сурвалж:Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.