Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

222

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

Цахим орчинд Ерөө гол дагуу хууль бус алт олборлож, байгаль орчинд хохирол учруулж байгаа тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар тодруулга өглөө.

-Хууль бусаар алт олборлогчид Ерөө голыг их хэмжээгээр бохирдуулж байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч байна. Салбарын яамнаас энэ чиглэлд ямар ажил хийж байгаа вэ, тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хараа, Ерөө голын сав газрын захиргаа гэж бий. Уг сав газрын захиргаанаас өнгөрсөн 5, 6 дугаар сард алт олборлох үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт тавьж ажилласан байгаа. Тухайн үед харьяа аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар,  цагдаагийн байгууллагад шаардлага, хамтран ажиллах санал хүргүүлсэн боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн үе таарсан учраас шалгалт хийх үйл ажиллагааг түр зогсоосон. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсанҮүнээс 4 аж ахуйн нэгж л холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан, албан ёсны бичиг баримттай байсан юм. Харин үлдсэн 15 аж ахуйн нэгж бичиг баримт дутуу зэрэг тодорхой зөрчилтэй байсан учраас тухайн үед үйл ажиллагааг нь зогсоосон байдалтай байна. Мөн орон нутгийн зүгээс иргэд нөхөрлөл байгуулж, голын голдирол дагуу ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүй алт олборлолт явуулж байсан. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн болон Бугант тосгоны цагдаагийн байгууллагад үйл ажиллагааг нь таслан зогсоох шаардлага хүргүүлсэн. Сүүлийн өдрүүдэд Хараа, Ерөө голын сав газрын захиргааныхан Сэлэнгэд гарсан гал түймрийн голомтод ажиллаж байгаа. Өнөөдрөөс Ерөө голын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хий