М.Ичинноров: Д.Гантулга ч хохирогчоос уучлал хүсэн, УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзан шалгуулах байх гэж найдаж байна

700

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой анхаарал татсан мэдээллүүд нийгэмд дуулиан шуугиан дагуулаад буй. Түүнээс болж хохирсон гэх бүсгүй сэтгэл санааны хүнд байдалд байгаа гэх мэдээллийг хуульч М.Ичинноров өгч байгаа юм. Тэрбээр сошиал хуудсаараа дамжуулан хэлж ярьж буй зүйлсийг нэмэр хачиргүйгээр ишлэн хүргэж байна. М.Ичинноров хэлэхдээ "Хүмүүс УИХ-ын гишүүн Д. Гантулгын хүчингийн хэрэг юу болж байгаа вэ гэж маш их асууж байна. Тиймээс би хариулт өгье. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн тогтоолыг эсэргүүцэж, дээд шатны прокурорт нь гомдол гаргасан. Мөн ЦЕГ-т ч хүсэлт гаргасан. Хангалттай олон нотлох баримт гаргалаа, дэлгэлээ, олон нийтийн хараа хяналтанд байгаа ийм хэрэг дээр хариуцлагатай, хуулийн дагуу ажиллахыг хүссэн өргөдөл гаргасан байгаа. Хууль, хяналтын байгууллагынхан хуулийн дагуу, шударга ажиллах эсэхийг, зөв үйлдэл хийх эсэхийг харж, бас хүлээж байна. Д.Гантулга ч хохирогчоос уучлал хүсэн, УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзан шалгуулах байх гэж найдаж байна. Улс төрийн нам нь ч, УИХ ч зүгээр суухгүй байх гэж хүлээж байгаа” гэсэн байна.

Мөн тэрбээр хохирогч хохирдог тухай анхаарал татсан зүйлийг сошиал хуудсандаа бичжээ. Тэр хэлэхдээ "Хуулийн байгууллагуудын шинэчлэлийн нэгэн гэрэлт од нь хохирогч, гэрчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж эхэлсэн үйл явдал байсан юм. Энэ нь Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газар. Одоо Тахарын алба татан буугдсан. Гэхдээ гэрч, хохирогч хамгаалах хэлтэс ЦЕГ-т байгуулагдсан байгаа юм билээ. Яаж ажиллаж байгааг нь би хэдэн хэдэн хүчингийн болон гэр бүлийн хүчирхийлэлийн хэргийн хохиргчдод хандаж буй хандлага, харилцаагаар танин мэдэж авсан. Төрсөн аавдаа 10 наснаасаа эхлээд хүчирхийлүүлдэг байсан /одоо 18 настай/ хохирогч охиныг хамгаалалтанд авахуулах хүсэлтийг гэр бүлээр нь гаргуулахад тэдэнд өгсөн хариу нь "таны өргөдлийг хүлээн авлаа, та хариугаа манай вебсайтаас аваарай” гэсэн албан ёсны хариу өгдөг л газар болсон юм билээ. Тэгээд л болоо. Бид ингэж ажиллаж байгааггүй. Шууд бөгөөд шуурхай хамгаалалтанд авах ажлыг зохион байгуулж, бие бүрэлдэхүүнийг шууд хөдөлгөдөг байсан.

Мөн УИХ-ын гишүүн Д. Гантулгын хүчингийн хэргийн хохирогч одоогоос сарын өмнө ЦЕГ-т хамгаалалт хүсч өргөдөл гаргасан. Гэтэл дээрхтэй адил хариу өгөөд сууж байгаа. Хохирогч эмэгтэйн сэтгэл зүйн асуудал маш хүндэрч хүнд байдалд байгаа. Ер нь хүчингийн хэргийн хохирогч маш хүнд хэлбэрийн сэтгэл зүйн травма авдаг. Хохирогч хамгааллын систем хохирсон. Үүнээс хохирогчид хохирдог” гэсэн байна.

Эх сурвалж: Hunnu.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>