Өвөр Монголын зураач Б.Билиг “Salt &Pepper” уралдааны тэргүүн шагнал хүртлээ

562

Өвөр Монголын зураач Б.Билиг “Salt &Pepper” уралдааны тэргүүн шагнал хүртлээ

Румын улсад зохион байгуулагдсан "Salt &Pepper” хэмээх олон улсын хошин шог зураачдын 3 дахь удаагийн тэмцээн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл уралдаанд оролцох сонирхолтой зураачдын бүтээлийг хүлээн авчээ. Тус тэмцээнд нийт 52 орны 134 зураачийн 281 бүтээл ирснийг үзэсгэлэнгийн танхимд байршуулан олны хүртээл болгожээ.  Бельги, Украйн, Румын болон Болгар зэрэг улсын 6 зураач Ерөнхий шүүгчээр оролцжээ. 
Тус тэмцээний Олон улсын шүүгч нар БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны шог зураач Б.Билигийн "Давсны аян буюу тэмээн жин” хэмээх монгол ахуй амьдралын хэв шинжийг харуулсан бүтээл 4 шүүгчийн санал авснаар Тэргүүн байрт оржээ.  
Шог зураачин Б.Билигийн энэ шагнал нь олон улсын хэмжээний уралдаанд оролцон авч буй 7 дахь удаагийн шагнал болж байгаа ажээ. 

Эх сурвалж: "Өвөр монголын залуучууд" сэтгүүлээс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>