Шадар сайдыг тагнаж байсан этгээдүүдийг баривчилжээ

790

Шадар сайдыг тагнаж байсан этгээдүүдийг баривчилжээ

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс төрийн сэдвүүд нэлээд өрнөж эхэлсэн. Үүнээс МАН-ын дотоод асуудал хамгийн хурцаар яригдаж байгаа. Тодруулбал, тус намын нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох асуудал сөхөгдсөн. Мөн өнгөрсөн 7 хоногт МАН-ын дарга М.Энхболд  ирэх аравдугаар сард болох намын Бага хурлын товыг зарлаж, хэд хэдэн хэлэлцэх асуудал оруулж ирсэн. Үүний дотор намын удирдлагыг солих асуудал тусгагдсан байсан.

МАН-ын дараагийн дарга хэн бэ. Энэ асуултанд хариулт авах сонирхолтой иргэд төдийгүй намын гишүүд ч байна. Үүнтэй зэрэгцэн МАН-ын дараагийн даргад УИХ-ын дэд дарга, гишүүн Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Ч.Хүрэлбаатар гэх нэр бүхий хүмүүс яригдаж эхлээд байгаа билээ. Эдгээр хүмүүсээс тус намын даргад нэр нь яригдаж буй У.Хүрэлсүхийг сүүлийг үед тагнаж чагнах болж 3-5 залуу байнга дагах болсон аж. Энэ талаар олон нийтийн мэдээллийг хэрэгслээр нэг бус удаа гарсан юм. Улмаар хууль хүчний байгууллагынхан энэхүү мэдээллийн дагуу шалгаж У.Хүрэлсүхийг дагаад байгаа хүмүүс өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан, хамгаалалтын компанид харъяалагддаг болохыг олж тогтоосон байна. 

Зарим нэг баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр залуус нь МАН-ын хамгаалалтыг хариуцдаг толгой компанийн харъяаныхан гэнэ. Мөн эдгээр залуусын зарим нь "Шадар сайд У.Хүрэлсүхийг өдөж хоргоон, зодоон үүсгүүлэх зорилготой байсан" хэмээн мэдүүлсэн байна.  Хамгаалалтын компанид ажилладаг залуус Шадар сайд У.Хүрэлсүхийг үнэхээр өдөж "хүч" үзэхийг хүсэв үү. Эсвэл өөр шалтгаан байсан уу гэдгийг  шалгадаг хүмүүс нь шалгаж тогтоох биз.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>