Төрсөн өдрийн мэнд хүргэе Joey

722
Төрсөн өдрийн мэнд хүргэе Joey
Телевизийн олон ангит, инээдмийн "Найзууд” киноны Joey-Жүйн дүрээрээ олонд танигдсан Америкийн жүжигчин Мэттью Стивен Лебланк 50 нас хүрч байна. Жүжигчин Лебланк бүрэн хэмжээний олон ангит олон кинонд тоглож байсан ч "Найзууд” киноны дүрээрээ "Эмми”, "Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болж чадсан юм. Дурламтгай, итгэмтгий, царайлаг хэдий ч амжилтанд хүрч чаддаггүй Жүйн дүрээрээ "Найзууд” киног чимсэн тэрээр тус бүтээлд 27 наснаасаа хойш 12 жил тоглосон байдаг. Леблан кинонд ихэнхдээ итали залуугийн дүрийг бүтээдэг бөгөөд ирланд, герман, англи, франц цус холилдсон онцгой нэгэн ажээ. Лебланк багадаа уралдааны автомашины тамирчин болохыг хүсдэг байсан төдийгүй уг мөрөөдлөө биелүүлэхээр 2016 оноос Top Gear автошоуны хөтлөгчөөр ажиллаж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>