Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл тун өндөр байна

529

Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл тун өндөр байна

ZTE-ээс болгоомжлох байдал дэлхий нийтэд байдаг билээ. Сонирхолтой нь, Хятадын ZTE-тэй нэр холбогддог улстөрчид манайд бас бий. Бүр анх Н.Багабанди гуай холбогдож байсан бол сүүлийн жилүүдэд С.Отгонбаяр, Ч.Сайханбилэг нарын нэрс холбогдох болсон. Гол нь  ZTE-гээс болгоомжлох шалтгаан нэлээд байх шиг байгаа юм. Харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан хэд хэдэн оронд хяналтаа тогтоосон ZTE-ийн төхөөрөмжийг улсын нууц задруулдаг гэх шалтгаанаар хориглож байсан баримт олон.  Филиппиний Ерөнхийлөгч ZTE-гээс хээл хахууль авсан хэргээр суудлаасаа бууж байсан. Энэтхэг, Норвеги зэрэг орнууд ZTE-ийн төхөөрөмж яриаг нь замаас нь тагнадаг гэж үзээд хэрэглэхийг хориглож байсан бол 2012 оны аравдугаар сард АНУ-ын Конгрессийн тагнуулын албыг харицусан байнгын хороо БНХАУ-ын царилгаан холбооны Huawei болон ZTE  хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байгааг олон нийтэд зарлаж байсан байдаг. Тэгвэл сэтгүүлч, нийтлэлч Д.Төрмөнх  "Хятадын тагнуулын ажиллагааны тухайд” гэх нийтлэлдээ ZTE-тэй холбоотой асуудлыг хөндсөнийг энд ишлэн авч хүргэж байна. Тэрбээр өгүүлэхдээ "Бас нэг анхаармаар зүйл бол Хятадын тагнуулын алба ямар ч улс орны тухай мэдээллийн 80 хувийг зүгээр ил байгаа мэдээллээс олж болно гэдгийг олж харжээ. Тэгээд цахим ертөнцийг хянах ажилд их эртнээс бэлтгэлтэй орсон байх юм.

2004  онд анх Монголд төлөөлөгчийн газраа нээсэн ZTE компани нь одоо нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, "Жи мобайл” компанийн байрны дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг юм. Арваад жилийн өмнө СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

ZTE дэлхийд авилга, татвар, нууц мэдээлэл чагнадаг хэргээрээ алдаршжээ. Хятадын төрийн өмчид 51 хувь нь байдаг "ZTE” компани дэлхийд салбартаа үйл ажиллагааны цар хүрээгээр тавдугаарт жагсдаг хэдий ч нэр хүндээрээ хойноосоо нэгдүгээрт жагсах аж. Энэ компани нь дэлхийн хэд, хэдэн оронд харилцаа  холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан хяналтаа тогтоосон байдаг. Ялангуяа Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран гээд хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ.АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон "ZTE” хэмээх компаниуд жил шахам судалж гаргасан тайландаа эдгээр компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэжээ.

Энэ төхөөрөмжүүд дээр нууц программ суулгахад дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой.”HUAWEI” компанийн Англид нийлүүлсэн тоног төхөөрөмжөөс мэдээлэл хулгайлах чип илэрч байсан удаатай. Мөн Герман улсын бүх их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог "Deutsches Forschungsnetz” хэмээх сүлжээнд "Huawei”-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд  хорьсон бол Австрали улс ч гэсэн мөн ийм шийдвэр гаргасан хэмээн дурдсан байна. Энэтхэг, Норвеги зэрэг орнууд "ZTE”-ийн төхөөрөмжийг яриаг замаас нь тагнадаг гэж хэрэглэхийг хориглож ч байсан.Жилд 20 миллиард ам, долларын гүйлгээ хийж хэдэн миллиард ам.долларын ашигтай ажилладаг Хятадын "HUAWEI”, "ZTE” компаниудын бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөөс дэлхий нийтээр татгалзаж эхэлсэн аж.

Монгол Улсад интернетийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Mobinet, Magicnet, Citinet, Micom компаниуд бүгд БНХАУ-ын ZTE, HUAWEI компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг гэж ярьдаг.

 Эдгээрээс дүгнэхэд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл тун өндөр байна.Хөгжингүй орнууд татгалзах гол шалтгаан болсон өнөө нууц чипүүдээрээ энгийн иргэдээс эхлээд төрийн эрх мэдэлтнүүдийн нууцыг чагнаж болохыг хэн ч үгүйсгэхгүй юм.

Гэтэл энэ сүлжээг анх оруулж ирсэн хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабаньд төрийн эрхийг барих үедээ, 1998 онд БНХАУ руу албан ёсоор айлчилсан.Айлчлалын үед Н.Багабанди "ZTE” группийн үйл ажиллагаатай танилцаж, чухам тэр үед "Хөдөөгийн харилцаа холбооны сүлжээ” төслийг үзэглэсэн байна.Өөрөөр хэлбэл, Н.Багабандийн буянаар хятадууд Монголын харилцаа холбоонд ноёрхох дардан замынхаа эхийг тавьсан гэсэн үг.

Энэ айлчлалын дараа нэг их удалгүй "ZTE”-гийн төлөөлөгчид Монголд ирэхэд Н.Багабанди өөрийн биеэр хүлээн авч уулзжээ.Уг уулзалтаар Хятадын тал Монголд дөрвөн сая ам.долларын шууд дэмжлэг үзүүлсэн аж.Одоо сонсоход инээдтэй байж мэдэх ч тухай үед энэ хэмжээний мөнгө бүхэл бүтэн баялаг байсан.Гэхдээ дөрвөн саяас тусдаа мөнгө ч Монголд сэмээрхэн орж ирсэн гэж эх сурвалж ярьсан байдаг зэргээс хөөж үзвэл олон ээдрээтэй асуудлууд хөвөрч мэдэх юм.” хэмээн бичсэн байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>